Сайхан хаваржиж байна уу ? Дэлхий дээр маш олон хачин сонирхолтой өндөр оргилууд байдаг боловч хамгийн өндөр оргил болох Жумуглама оргил бол хүмүүсийн сэтгэлд хамгийн өндөр, хамгийн ариун цэвэр тархан оргил болох юм. Хүмүүс түүнийг сонсох бүр сарлаг, бөхөн, цасан лянхуа сэтгэлд түрдэг юм. Гэвч, хүн түрэлхтэн өнгөрөгч зууны тавиад онд жумаглама оргилд анх гарснаас хойш өнөө болтлох хагас зууны хугацаанд хүн түрэлхтний хаягдал хогууд нь энэх ариун цэвэр тархан оргилыг бохирдуулж байна. Жумуглама оргилийн тархан байдлыг сэргээхийн төлөө сүүлийн жилүүдэд Хятадын олон газрын байгаль орчны хамгаалалтын сайн дурынхын олон үйл ажиллагаа авсан байна. Энэ удаагийн эдийн гасгийн мэдээллээр та бүхэнд үүний тухай танилцуулах болно.
Эрхэм сонсогчд оо. Би одоо Жумаглама оргилийн доорох Түвдийн Дин ри сянд байна. Энэ өдөр Ляонин мужийн Далянь хотоос ирсэн залуу Шю зи вэй болон өөр 27 сайн дурынхынтай хамтаар Хятадын түүхэн дэх жумаглама оргилийн байгаль орчныг хамгаалах иргэдийн хамгийн том эгнээг бүрэлдүүлсэн байна. Өнөө тэд 130 км зайтай байгаа Жумаглама оргилруу явж байна. Тэдний энэ удаагийн үүрэг бол Жумаглама оргилийг цэвэрлэх болно.
Энэх байгаль орчны хамгалалтын сайн дурчид бол Хятадын олон газраас ирсэн юм. Сайн дурчид далайн төвшингээс 5200 метр өндөр Жумаглама оргилийн том лагерьд хүрэлцэн иржээ. Жуулчдын үлдээж орхисон майхан, хүчилтөрөгчийн баг зэрэг амьдралын хаягдал зэрэг нь хүмүүсийг сочиом олон байлаа. Цаг агаар хүйтэн, хуурай Жумаглама оргилд эдгээр ахягдалууд нь мянга гаруй жилийн хугацаа хэрэгсэж өөртөө затрах юм байна.
Сайн дурынхан нэн даруй цэвэрлэх ажлаа хилээ. Сайн дурчдын олонхий нь тал газраас ирсэн тул эндхийн далайн төвсингээс өндөр орчинд зохицож чадахгүй байлаа. Эмэгтэй залуу сайн дурчин Лиү сио линь өндөр уулны өвчин олжээ. Тэрээр хэлэхдээ,
Гэнэт дотор их эвгүйрж, ходоод өвдөж, нулимс асгарлаа гэжээ.
Хамт олны эрүүл мэндийг баталхын төлөө энэ удааны байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хүрээ хэвчээг далайн төвсингээс 5200 метрын Жумаглама оргилын ойр орчим дахь их лагерьд байлгахаар тогдсон байна. Гэвч энд тэнд хаяагүй хаягдсан хаягдлыг хараад хүмүүс эндээ зогсож чадсангүй. Хоёрдугаар өдөр нь Шю зи вэй, лиү сио бө зэрэг 5 сайн дурчид нэг жижиг хэсэг болж, их лагериас дээш авирж, далайн төвшингээс 6500 метрын өндөр Жумугламагийн 2-р легерь руу мордсон байна.
Жумагламагийн 2-р лагерийн хүчилтөрөгч нь тал газрын 40%-д ч хүрэхгүй байдаг, тухайн газрын агаарын дулааны хэмжээ –20º байж, салхыны хүч 7 дэсээс давдаг юм байна. 5 сайн дурчид 3 хоногийн хугацаа хэрэгсэж, их лагериас 2-р лагерьд хүрсэн байна.
Тэд 2-р лагерьд ажилсан 6 өдрийн турш нийт 2 тонн хаягдал хог цэвэрлэсэн байна.
Сайн дурынхан Жумаглама оргилд ажилсан 7 өдөр шөний хугацаанд нийт 8 тонн хаягдал хог цэвэрлэсэн юм байна. /Г. Сайн-Өлзий бэлтгэж найруулав/
|