• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-05 17:02:07    
Японд хийх айлчлал амжилтанд хүрэхийг Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хүсэн хүлээж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      4-р сарын 11-нээс Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Японд албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Хятадын ерөнхий сайд 7 жилийн дараа Японд хийж байгаа анхны айлчлал болно. Айчлахаас өмнөхөн Вэнь Жябао Бээжинд суугаа Японы хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө , энэ удаагийн айлчлал нь хоёр талын харилцааг зөөлрүүлсэн амжилттай айлчлал болохыг би хүсэн хүлээж байна гэжээ.

     Сүүлийн жилүүдэд, Японы удирдлагууд дэлхийн 2-р дайны хэмг хэрэгтнийг тахиж байгаа Ясукуни сүмд олонтоо мөргөл үйлдэж, Хятадын ард түмний сэтгэл санааг ноцтой эмзэглүүлж, үүний улмаас Хятад Японы харилцаанд бараан сүүдэр тусгасан юм. Хятад Япон хоёр орны засгийн газрын хүчин чармайлтаар 2006 оны 10-р сард Японы ерөнхий сайдын тушаалд саяхан орсон Абэ Шинзо Хятадад айлчилсан. Абэ Шинзогийн тэрхүү айлчлалыг "салхи хагалсан аялал" гэж Вэнь Жябао үнэлсэн юм. 4-ний өдөр нибон зейзай шимбун, асаши шимбун зэрэг Японы 16 хэвлэл мэдээллийнхэнд хандан Вэнь Жябао Японд хийх айлчлалын талаар өөрийн хүсэн хүлээж байгаа зүйлээ ингэж илэрхийлж байна:

     Энэ удаагийн айлчлал маань хоёр талын харилцааг жинхэнэ зөөлрүүлсэн айлчлал болохыг би хүсэн хүлээж байна. Японы удирдах хүнтэй хоёр орны харилцааны чухал чухал асуудлаар нийтлэг ойлголттой болж, хоёр орны харилцааны хөгжлийг түлхэн ахиулахыг хүсч байна. Мөн Японы ард иргэдтэй ойртон харилцаж, Японы талаар нэн гүйнзгий ойлголттой болж, Японы ард түмнийг ч Хятадыг нэн сайн ойлгуулж, бие биеийн итгэлцэл, найрамдлыг нэмэгдүүлэхийг би хүсэн хүлээж байна гэжээ.

      15 жилийн өмнө Вэнь Жябао Японд айлчилсан. Энэ онд Хятад Японы улс хоорондын харилцаа хэвийн болсон 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд Японы милитаристүүд Хятадын эсрэг түрэмгийллийн дайн дэгдээсний 70 жилийн ой тохиож байна. Энэ нь маш онцгой он жил байж таарна. Хэрэв түүхийн асуудлаархи маргаан дахин ихэсвэл Япон Хятадын харилцаанд нөлөөлөх уу ? гэсэн Японы сэтгүүлчийн асуултад Вэнь Жябао хариулахдаа,

      Олны мэдэж байгаагаар өмнөх хэдэн жилд, Японы зарим удирдах хүн дэлхийн 2-р дайны гэмт хэрэгтнийг тахиж байгаа Ясукуни сүмд олонтоо мөргөл үйлдэж Хятадын ард түмний сэтгэл санааг ихээр эмзэглүүлж, хоёр орны харилцаанд ч маш муугаар нөлөөлсөн. Хятад Японы их талыг гол болгож, Хятад Японы харилцаанд гарсан том эргэлтийг нандигнан үзэж, амлалтаа журамлан сахиж, үргэлжлэн чармайж, Хятад Японы харилцааны хөгжлийг түлхэн ахиулахыг Ерөнхий сайд Абэ Шинзогоос би хүсч байна гэжээ.

      Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь Хятад Японы харилцааны хөгжлийн чухал тал болсоор ирсэн юм. Бүртгэлээс үзэхэд, Хятад Японы худалдааны хэмжээ 1972 онд 1 тэрбум 100 сая ам доллар байснаа 2006 онд 207 тэрбум 400 сая ам долларт хүртэл өсч, 200 дахин нэмэгдсэн байна. Вэнь Жябао сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ хэлэхдээ, Японд айлчлах хугацаандаа Абэ Шинзотой хоёр орны эдийн засгийн дээд зиндааны яриа хэлэлцээний механизмийн хурлыг хамтран даргалж, хоёр талын удирдах хүн тэрчлэн анхны хурлын цаг хугацаа, газар орон болон хэлэлцэх хэргийг тогтооно. Хятад Японы эдийн засгийн дээд зиндааны яриа хэлэлцээний механизм тогтоох нь эдийн засгийн талаар хоёр орны стратегийн харилцан хөнгөлөлт үзүүлэх харилцаа тогтоох чухал арга хэмжээ болох бөгөөд Хятад Японы хамтын ажилгааны механизмийг цаашид боловсронгуй болгож байгаа юм гэжээ. Хятадын түргэн хөгжилд нь дэлхий дахин анхаарлаа хандуулж байна, ойр хөрш Япон ч түлхүү анхаарч байна. Вэнь Жябао Японы сэтгүүлчид хэлэхдээ, Хятадын улс орны байдал, уламжлалт соёл, төрийн тогтолцоо нь Хятад улсыг энх тайван хөгжлийн замаар замнуулахад хүргэсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Хятад улсын хөгжил нь ямар ч орныг нөлөөлөхгүй, ямар ч оронд заналхиййлэл болохгүй юм. Хятад улс өнөө мөн л хөгжиж байгаа орон, бид жанжлахгүй. Хятад улс хөгжсөн орон болоход олон жилийг туулах болно. Хятад улс хөгжлөө ч хэзээ ч жанжлагч болохгүй юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав/