• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-05 17:46:01    
Дуучин Дэн Лижүнь болон түүний дуулсан "Тэргэл саран хайрыг минь илэрхийлнэ" дуу

CRI

     Сайн байна уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Та бүхэнтийгээ дахин золгож байгаадаа Хүчит миний бие их баяртай байна, ингээд Бямба гаригийн дуу хөгжмийн нэвтрүүлгэ маань та бүхэндээ мэнд айлтган золгож байна. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ хятадын алтан үеийн дууны од "Титэмгүй хатан хаан" хэмээн өргөмжлөгддөг дуучин Дэн Лижүний талаар болон түүний уран бүтээлийн талаар танилцуулхаар бэлдээд байна.

      Тайваны алдарт дуучин бүсгүй Дэн Лижүнь нь 1953-1995 оны хооронд амьдарч байсан, түүний англи нэийг нь Тэрэза Тэн гэдэг байсан байна. Тэрээр маш олон хэл мэддэг байсан ба голчлон төв хятад хэл, Гуандун хэл, Япон хэл болон Англи хэл дээр дуулж уран бүтээлээ туурвидаг байсан байна. Дэн Лижүнийг 8 настай хүүхдээс 80 настай буурал хүртэл таньж мэдэдэг хятадын дуу хөгжмийн ертөнцөд өөрийн дархан байр сууриа үүрд хадгалан үлдэж чадсан 20-р зууны хамгийн алдартай дуучин эмэгтэй билээ. Түүний уянгалаг сайхан хоолой, үзэсгэлэн гоо дүр төрх нь цагаас цагт мөнхрөн ирсээр байгаа бөгөөд дуучин Дэн Лижүнь бол хятадын дуу хөгжмийн түүхэн дэх нэгэн давтагдашгүй түүхийн төөлөлгч гэж хэлж болноо. Дэн Лижүнь хятадын эх газар төдийгүй олон орон нутагт алдар нэртэй ба тэр дундаас Японд түүнийг танихгүй хүн ховорхон байдаг байна, учир нь тэрбээр Япон хэл дээр маш олон сайхан дууны цомгуудыг гаргаж байсан байна. Ингээд одоо та бүхэндээ түүний дуулсан "Тэргэл саран хайрыг минь илэрхийлнэ" гэдэг дууг нь сонсгоё.

 

     "Тэргэл саран хайрыг минь илэрхийлнэ" гэдэг дуун 1970 онд гарсан дуу бөгөөд тэр үеийн хамгийн орчин үеийн дуунуудын нэг байсан бол өнөөдөр хамгийн сонгодог алтан үеийн дуу болон үлдсэн билээ.Энэ дуу нь уянгын удаан хэмнэлтэй хайр сэтгэлийн сэдэвтэй дуу билээ. Энэ дуунаас та бүхэн нэгэн залуухан эмэгтэй өөрийнхөө хайр сэтгэлийг эгэл даруухнаар тэргэл сартай холбон илэрхийлж байгааг олж мэдэрч сонсох болноо. Энэ дуунд ийнхүү дуулдаг байна:

Надаас та өөрт тань
хичнээн гүн гүнзгий хайртай болхыг асуух мэт,
чин сэтгэлийг минь харин та
тэргэл сарнаас очиж асуугаарай.
таныг гэсэн сэтгэл минь
сарны туяа шиг цайган юм шүү,
танд өгсөн хайр минь
тэнгэрийн одод шиг үнэнч юм шүү гэж дуулдаг байна.

     Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, та бүхэнд сая дуучин Дэн Лижүнь болон түүний дуулсан "Тэргэл саран хайрыг минь илэрхийлнэ" дууг төхөм танилцуулла. Бид дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай./Хүчит редакторлон бичив/