Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Тайваний асуудал бол Хятад Японы харилцааны улс төрийн үндэс суурь юм. Япон нэг Хятадын зарчмаар Тайваний асуудлыг эв зүйгээр зохицуулахыг Хятадын тал хүсч байна гэжээ.
Чин Ган ГХЯ-ны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуултанд хариулахдаа, Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэх, Тайваний районы энх тайван тогтвортой байдлыг хамгаалах нь Японыг оролцуулсан тус бүс нутгийн олон орны ашиг сонирхолд нийцэх юм гэжээ.
Тэр бас хэлэхдээ, Хятад Японы улс төрийн гурван баримт бичиг буюу Хятад Японы хамтарсан мэдэгдэл, Хятад Японы энх тайван найрамдлын гэрээ, Хятад Японы хамтарсан тунхаг нь Хятад Японы харилцааны тулгуур болж байгаа бөгөөд Хятад Японы харилцаа хойшид тасралтгүй эрүүл саруулаар хөгжихийн баталгаа тул үнэнхүү журамлагдаж хэрэгжигдэх ёстой гэжээ. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|