Иран 4-ний үдээс хойш саатуулагдсан Английн тэнгисийн цэргийн 15 дайчдыг сулласан байна. 13 хоног үргэлжилсэн тэнгисийн цэргийн хямрал энхийн аргаар зохицуулагдлаа.
Английн энэ 15 цэрэг Ираны Ерөнхийлөгч Махоуд Ахмадинежадын мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал өндөрлөсний дараа суллагдсан юм. Махмоуд Ахмадинежадын туслахын хэлснээр, Английн эдгээр тэнгисийн цэрэг өнөө Ираны гадаад хэргийн яамд түр байрлаж байна. Тэднийг 5-ны өдөр Англиас Иранд суугаа элчин сайдын яамд шилжүүлэн өгч мөн өдөртөө Ираны нутгаас гарах юм байна.
Махмоду Ахмадинежад 4-ны өдөр Тегеранд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр, саатуулагдсан Агнлийн 15 тэнгисийн цэрэгт Иран өршөөл үзүүлэн суллахаар шийдсэн гэж мэгэджээ./Баатар орчуулж,Урангоо хянав/
|