
Бээжингийн зүүн биед байрлаж байгаа Түнжөү дүүргийн Сүн жуан суурин бол хүн хар төдий л мэддэггүй жижг суурин юм. Гэвч 2004 онд Хү Жебао энд ирж засаг даргийн ажил хариуцсанаас хойш " Хятадын Сүн жуан" гэсэн нэр аажмаар соёлын бранд болж, Сүн жуан суурин ч бүх Хятад даяар цаашлаад дэлхийд нэртэй соёлын нэрт суурин болсон байна.
Өнөө Сүн жуан суурин нь маш их нэртэй зураачдын тосгон болжээ. Энэ газар хотын төвөөс хол, гэр байшингийн үнэ хямд болохоор өнгөрөгч зууны 90-д онд Бээжинд хүслэнгээ биелүүлэхээр тэмүүлж байсан зураачид амьдралын дарамтаас болж, эндэх тариачны гэр байшинд ирж амьдарцгаасан бөгөөд уран бүтээлээ бүтээж байсан юм. Зураач нар энэ нутгийн нам сэлүүхэн болон чөлөөтөй байдлыг тоож, аажмаар энд улам олон зураачид цугласан байлаа. 2004 онд Хү Жебао Сүн жуан сууринд ирж засаг дарга болох үедээ байцаан судлалт хийсэнд, тухайн үе Сүн жуан сууринд 300 гаруй урлагчид амьдарч байв.

Энэ тоо сэлтийг олоод Хү Жебаод соёлын нэрт суурин байгуулах санаа үүссэн байна. Хэдэн жилийн өмнө би хоёр өгүүлэл уншссан, нэг нь Америкийн Сухари хаяж орхигдсон үйлдвэрийн район байсанаасаа яаж дэлхийд нэртэй эрэн үеийн урлагийн хүрээлэн болж хувирсаныг танилцуулсан өгүүлэл. Нөгөө нь дэлхийн соёлын аж үйлдвэрийн одоох байдалд задлалт хийсэн өгүүлэл юм гэж Хү Жебао сэтгүүлчид хэлсэн байна. Америк, Японы соёлын аж үйлдвэрийн улс ардын аж ахуйд үзүүлсэн асар их нэмэр хандив нь Хү Жебаог цоцоосон байлаа. Энэ хоёр өгүүлэл Хү Жебаод маш гүн нөлөө үзүүлсэн байв. Тэрээр хэлэхдээ:
" Хэрэг дээрээ энэ хоёр өгүүлэл бол миний соёлын нэрт суурин байгуулах гэсэн бодол орж, энэ зорилтоо дэвшүүлэхэд онлын бэлтгэл болсон юм. Соёлын аж үйлдвэр хойшид зайлшгүй хөгжинө. Тиймээс би ийм нэг итгэлтэй болсон. Даруй хэрбэ аль нэг өдөр урлагийн эх баялаг цуглаж чадах юм бол, тэр нь урлагжсан хотыг бүрэлдүүлж чадах юм гэсэн итгэлтэй болсон юм. Энд ирээд энэ бүх эх бхаялагийг хараад би нэн ч итгэлтэй болж, миний дур сонирхлыг хөгжөөсөн байна" гэжээ.
Хү Жебао Сүн жуан сууриныг хөгжүүлэх явдлаар өөрийн үйлсээ болгосон боловч, түүнийг хөгжүүлэх явц нь төдий л ялгам байгаагүй. Цаашилбал маш олон хүн түүний энэ талын ажлыг ойлгохгүй байв.
Сүн жуан сууринд соёлын уран сэтгэмжийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд зөвхөн урлагийг таваарчилаад болохгүй гэж Хү Жебао хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ
" .Засгийн газраас энэ урлагийн эх баялагийг нягтруулж өгсөн, дараа нь бид энэхүү аж үйлдвэрээ хэрхэн сайн хийх нь чухал болж байна. Хэрэг дээрээ урлагчин нарт юу дутаж байгаа бэ? Гэвэл тэдэнд дэлхийд хамаг сайн эзэгнэлт хийж чаддаг бизнес, хамаг сайн жууч, хамаг сайн урлагийн ордон дутагдаж байгаа юм. Урлагийн ордон, зургийн гудамлиг бол тэдний дэлгэн үзүүлж арилжаалах газар мөн. Энэ бол чухал гогцоо бөгөөд бас ч тэдний уран бүтээл нийгэмд гарч, нийгэм нийтийн хүлээн авах чухал зангилаа болох юм. Бид одоо гол ажлаа үүнд тавих хэрэгтэй" гэжээ.
2006 онд Хятадын хөдөө тосгоны анхны уран зургийн ордон Сүн жуан сууринд байгуулагдсан байна.
Хү Жебао хэлэхдээ: Сүн жуан суурин нэгэнт алсын хөгжлийн төлөвлөгөөгөө тогтоосон, даруй уран бүтээх унаган төрхийг хадгалахаар зорилт болгон, урлагчидын өсөн хөгжихэд тохирсон орон гаргаж өгөхийн зэрэгцээХятадын алдарт зураач Хуан Юнь гангийн хуучин байраар төв болгон, нэрт уран бүтээлчдийн уран зургийн ордон байгуулж, Сүн жуан суурины нэрт хүмүүсийн хуучин байрыг хадгалан үлдээх ажил хийнэ. Арван хэдэн жил буюу хэдэн арван жилийн хүчин чармайлтаар Сүн жуан сууринийг соёлын аялал жуулчлалын нэрт газар болгоно гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|