• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-06 15:30:39    
Бээжин хотынхон нь биеийн тамир спортын үйлчилгээний хүчин чадлыг дээшлүүлнэ

CRI

      2007 он нь Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэлийн чухал нэг жил болно. Энэ нь нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд аятай боломж тохиож байна. Бээжин хотын засгийн газар энэх боломж тохиолыг ашиглан, хотын засгийн газрын биеийн тамир спортын үйлчилгээний хүчин чадлыг эрчимжүүлж, хотын иргэдэд хялбар төхөм, шилдэг сайн үйлчилгээ хангахыг хүсэж байна.

      Одоогийн байдлаар Бээжин хотод нэлээд бүрэнбүтэн төхөөрөмжтэй спотын үйл ажиллагаа явуулдаг 21 хороолол байгаа. Энэ жил хотын засгийн газраас 6 сая юань санхүүжүүлж, спортын үйл ажиллагаа ядуулаг 20 хороолол байгуулахаар төсөөлж байгаа.

      2007 онд Бээжин хотынхон нь бас "Олмпийн наадмыг бэлтгэх шувтрагын жилийн спорт соёлын арга хэмжээнүүд" зохион байгуулна. Үүнд ширээний теннис, хөлбөмбөг, сагс, өдөн бөмбөг зэрэг спортын тоглолт, луун бүшиг, арслан бүжиг зэрэг үндэстний уламжлалт спорт зэрэг нийт иргэдийн бие чийрэгжүүлэлтийн 11 том төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

      2007 онд Бээжин хотод дэлхийн Сноокерын Хятадын нээлттэй тоглолт, Америкийн NFL–ын мэргэжлийн регбийн үзүүлэх тоглолт, Бээжингийн гүө жи клуб баг болон Ипанийн Барселона клуб багийн хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт, Хятадын газрын теннисийн нээлттэй тоглолт, NBA-гийн улиралын өмнөх тоглолт зэрэг олон улсын 10 том тоглолт зохион байгуулна.

      Спорт соёлыг хотын ард иргэдийн аж амьдралтай холбож, хотын иргэдэд спортын мэдлэгийг улам ойлгуулахын тулд, 2007 онд хотын засгийн газраас хотын иргэд болон шилдэг тамирчдыг хооронд солилцоо хийх арга хэмжэ зохион байгуулна. Энэ оны долоодугаар сард "хотын иргэд болон Олимпийн одод тэг зайнаас харилцах" арга хэмжээ зохион байгуулах юм байна.