• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-06 15:32:26    
Орон сууц худалдан авсан үлгэр

CRI

      Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхийн хэрээр Хятадчуудын орон сууцны нөхцөл боловмж өдрөөс өдөр сайжирч байна. өнгөрсөнд нэг гэр бүлийн олон хүн ам нэг дор шахалцан амьдарлад байсан түүх эцэс болжээ.

      Энэ жил 25 настай Пинь Пинь саяхан их сургууль төгсөөд удаагүй, тэрээр одоо Бээжингийн нэн компанид зар рекламын ажилтай. Тэрээр аав ээжтэйгээ Бээжин хотын баруун хот дүүргийн Юн Лэ оршин суугчидын хороололд амьдарсаар ирсэн юм. тэр хороололд гучин мянга хашуу оршин суугчид амьдардаг ажээ. Энэ хороололд маш олон шинэ баригдсан давхар байшин байдаг, бас навсгар хуучин байшингууд байдаг юм.

     Пинь Пинь эцэг эхийн хамт энэ хороололын жаран хавтгай дөрвөлжин метр талбайтай хоёр өрөө байранд амьдардаг билээ. Энэ байрийг түүний эцэг эх нь 9 жилийн өмнө гучин мянган юаниар худалдан авсан юмсан. Пинь Пинь энэ жил хэдэн жил үерхэсэн найз охинтойгоо гэрлэх гэж байна. Гэрэлсний дараа дахиад л эцэг эхтэйгээ нэг өрөөнд шахалцан амьдармааргүй байгаа нь илхэн билээ. өөрийн гэсэн орон сууцтай болох нь түүний өнөөгийн хамгийн том мөрөөдөл болж байгаа юм. байшин түрээслэх гэвэл бас ч их үнэтэй, бодсоор байгаад тэр ерөөс зээл авч байгаад ч гэсэн байшин худалдаж авья гэж шийджээ. Пинь Пиньгийн эх хүүгийнхээ байшин худалдан авах гэж байгааг мэдээд залуу зандан насандаа өөрийн гэсэн гэр оронтой болохын тулд ямар их хал амсч явснаа санагалзлаа. Тэрээр нөхөртэйгээ хоюул байгууллагынхаа дотуур байранд амьдарч үзжээ. Бас нүхэн гэрч амьдарч үзжээ. Тэгээд олон жил оочирлож хүлээсээр эцэстээ дөнгөж өөрийн байшинтай болсон байлаа. Тэр үед одоогийнх шиг банкнаас зээл авч өөрөө байшин хуладаж авах боломжгүй байсан юм. 90-ээд оны сүүлчээр Пинь Пиньгийн ээж одоогийн амьдарч байгаа энэ байшинтай болжээ. Тэгэхэд гучин мянган юань зарцуулсан байлаа. Тэрээр хүүдээ чадлынхаа хэрээр жижиг шиг байшин худалдан авбал харьцангуй дарамт багатай гэж хүүдээ зөвлөж байлаа. Тэгэл нь хүү нь Пинь Пинь худалдаж авах л юм бол томыг нь авсан нь дээр гэж баримталсаар байгаа юм байна.

      Бээжингийн нийгмийн шинжлэх ухааны акадимийн профессор Дай Жянь Жүнгийн үзэж байгаагаар, төлөблөгөөт эдийн засгийн үеэс өөрчлөлт хийж нээлттэй байлгасан үед цаашлаад өнөөдрийг хүртэл хүмүүсийн орон сууцны нөхцөл алхам алхамаар сайжирсаар байна. Бээжингийн оршин суугчидын орон сууцны түвшин чинээлэг амьдралын түвшинд төхөж байгаа юм байна.