• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-06 10:33:07    
Вэнь Жябао БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө

Синьхуа Агентлаг

       

         Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао БНСУ-т албан ёсны айлчлал хийхээсээ өмнө 5-ны өдөр Бээжинд БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Бээжинд суугаа сэтгүүчдэд ярилцлага өгч, Солонгосын хойгийн асуудал, Хятад болон БНСУ хороондын харилцаа зэрэг асуудлаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өгсөн байна.

         Вэнь Жябао хэлэхдээ: БНСУ-т айлчлахыг хүсэн хүлээсэн. Би найрсаг сэтгэлээр, хамтран ажиллах зорилгоор айлчлана гэжээ. Солонгосын хойгийн асуудлаар Вэнь Жябао хэлэхдээ: 6 талын хэлэлцээг ахиулах явцад, холбогдох талууд зөвшилцөл, яриа хэлцлээ эрчимжүүлж, Солонгосын хойгт энх тайванч механизм тогтооход нөхцөл боломж хангаж, Солонгосын хойгийг амар тайван байлгахыг Хятад улс хүсч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Солонгосын хойгийн асуудлыг эцсийн бүлэгт өмнөд умард хоёр тал бие даан энх тайвнаар зохицуулах ёстой. Үүний төлөө нааштай үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

         Тэрээр хэлэхдээ: Хятад болон БНСУ дипломат харилцаа тогтоосон 15 жилийн турш, хоёр орны эдийн засаг худалдаа түргэн хөгжлөө. Эдийн засгийн даяаршлын байдалд хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа нь салбараа өргөтгөх, чанарыг дээшлүүлэх, өрсөлдөөн сорилтыг хамтаар аргацаах шинэ шатанд оров гэжээ./Баясгалан орчуулж, Номин хянав/