Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Төв засгийн газар цаашид Шянган болон дотор газрын олон салбар дахь хэлхээ холбоо, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, давуу талаараа харилцан нөхвөрлөн, хамтаар хөгжих үр ашигтай бодлого, арга хэмжээ авах болно гэжээ.
Вэнь Жябао 9-ний үдээс өмнө Шянганы засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Иньчуаньтай уулзаж, өөрийг нь Шянганы засаг захиргааны онцгой районы засаг даргын тушаалд тохоон томилсон Төрийн зөвлөлийн тушаалыг гардуулсан байна.
Зэн Иньчуань хэлэхдээ, би үүрэг хариуцлагаа нухацтай биелүүлж, бүх хүчээ дайчлан ажил үүргээ сайтар хийж, төв засгийн газрын хүлээлгэсэн итгэл болон Шянганы ард иргэдийн найдварыг хөсөрдүүлэхгүй байхыг хичээх болно гэжээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|