• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-09 16:19:52    
Сансар судлалын өндөр зэргэллийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль

CRI

      Хятадын сансар судлалын өндөр зэргэллийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол 1987 оны 6-р сарын 13-ны өдөр байгуулагдсан Харбины Аж үйлдвэрийн их сургуулийн Сансрын нислэгийн дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь Харбины Аж үйлдвэрийн их сургуулийн автомат удирдлагын салбар, радиогийн барилгын салбар, барилгын хүчний ухааны салбар болон бусад хоёр судалгааны тасгийн үндэс дээр байгуулагдаж, эхний үедээ 6 мэргэжил, шинжлэх ухааны 9 салбартай байжээ.

      Сансрын нислэгийн анхны дээд сургууль: Хятадын сансрын нислэгийн анхны дээд сургууль бол 1989 оны 4-р сард Бээжингийн Нисэх онгоц, Сансар судлалын их сургуульд байгуулагдсан Сансрын нислэгийн дээд сургууль болно. Сансрын нислэгийн апрратын зураг төслийн мэргэжилтэн, профессор Шя рэньвэй дээд сургуулийн анхны зарирлаар ажиллав. Энэ дэд сургууль нь Сансрын нислэгийн апрратын ерөнхий зураг төсөл, пуужин болон зөөгч системийн зураг төсөл, сансрын хөдөлгүүр, сансрын жолоодлого болон удирдлага, цахим барилга хийгээд дагуулын хэрэглээ зэрэг салбартай байжээ.

      Иргэний агаарын тээвэрийн нисэгч бэлэтгэх анхны сургууль: Хятадын иргэний агаарын тээвэрийн нисэгч бэлэтгэх анхны сургууль бол 1956 онд Сьчуань мужийн Гуанханьд байгуулагдсан Хятадын Иргэний агаарын тээвэрийн дээд сургууль болно. 1988 оны 7-р сарын байдлаар энэ дээд сургууль нь нийт 4000 орчим нисэгч, иргэний агаарын тээвэрийн онгоцны буудлын мэргэжилийн 3000 гаруй ажилтан болон гадаад оюутан бэлэтгэсэн байна.

      Усан аж ахуйн анхны дээд сургууль: Хятадын усан аж ахуйн анхны дээд сургууль бол 1952 онд байгуулагдсан Хуадүнгийн Усан аж ахуйн дээд сургууль болно.

      Яс чанарын удирдлагын боловсон хүчин бэлэтгэх анхны бааз: Хятадын яс чанарын удирдлагын боловсон хүчин бэлэтгэх анхны бааз 1983 оны 8-р сарын 24-ний өдөр Шанхайд балбан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнбайна. Энэ бааз нь Шанхай хотын Аж үйлдвэрийн ажлын чөлөөт цагийн их сургуульд байгуулагдаж, нийт 10 анги оюутан элсүүлсэн байна.

      Тариачид хөрөнгө оруулж, улсаас тэтгэн дэмжиж байгуулсан анхны дээд сургууль: Хятадын тариачид хөрөнгө оруулж, улсаас тэтгэн дэмжиж байгуулсан анхны дээд сургууль бол Тяньжиний Аж үйлдьэрийн дээд сургуулийн Да Чиүжуан тосгоны хуваар сургууль болно. Энэ дээд сургууль нь голдуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон хөдөө тосгоны аж ахуйн нэгжид мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж өгдэг байжээ. \М.Цэцэн бэлэтгэв\