Хятад-Монгол хоёр орны хооронд дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар хамтран ажиллах өргөн хэтийн төлөвтэй юм. Монгол Улсын Их Хурлаас "Шинэ мянганы зам"-ын төслийг батлаад байна. "Мянганы зам" нь баруунаас Баян-Өлгий аймгаас эхэлж зүүнш Дорнод аймагт хүрч, хойт тал нь Алтанбулагаас эхэлж урагш Замын үүд хүрэх нийт 10 мянга гаруй километр урт, БНХАУ, ОХУ-д нэвтэрч, Европ, Азийн эх хуурай газрыг холбосон чухал засмал зам, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн том судас болно. Монгол орон баруун бүс нутагтаа авто замын сүлжээ байгуулж, Цагаан нуур-Ховд-Алтай боомтоор дамжин БНХАУ-ын Шинжааны өндөр хурданы замтай холбохоор төлөвлөж байна. "Мянганы зам" төсөл дэх баруун бүсийн зам тавигдасан тохиолдолд Баян-Өлгий аймгийн төвөөс Улаанхус-Хөх-Элбэгийн мал аж ахуйн бааз, Таван Богд уулаар өнгөрч төв Ази-Араб-Газрын дундад тэнгис болон Европ-Балтийн тэнгис хүрэх хоёр засмал замтай болно.
Зүүн хойт Ази, Төв Ази болон Европын хоорондох худалдаа тасралтгүй өргөжиж байгаа өнөө үед, цаг хугацаа, зардал гэсэн хоёр хүчин зүйлийг харгалзаж, холбогдох орнууд Монголын нутаг дэвсгэрээр дамжих хуурай замын тээвэрийг улам сонирхох болж байна. Зүүн хойт Азийн орнууд Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжиж Европод хүрдэг төмөр зам хоёр бий: нэг нь Пусан-Сөүл-Синийжү-Даньдүн-Цагаан хот-Аршаан-Чойбалсан-Чита-Европын чиглэлийн зам. Нөгөө нь Солонгосын хойг-Түмэн гол /эсвэл Хүйчүнь буюу Даньдүн /- Тунляо-Эрээн хот-Замын Үүд-Улаанбаатар-Эрхүү-Европын чиглэлийн зам болно. Үүнээс Аршаанаас Чойбалсан хүрэх төмөр зам бол Зүүн хойт Азийн орнууд Европод нэвтэрэхэд заавал өнгөрөх зам бөгөөд энэ төмөр зам тавигдвал Монгол улс бас нэг далайн гарцтай болно. Иймээс, Монгол улсын Засгийн Газар Дорнод аймгийн Чойбалсан хотоос Аршаан хүрэх төмөр зам тавих ажлыг маш чухалчилж байна. Монгол улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран "Түмэн голын төсөлд" буцалтгүй тусламж үзүүлж, БНХАУ-ын Аршаанаас Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хүртэлх төмөр замыг өргөтгөх техник, хөрөнгө мөнгөний баталгаа болгох асуудлаар Азийн хөгжлийн банктай зөвдөлцөж байна. Мянганы зам болон Аршаанаас Чойбалсан хот хүрэх төмөр зам тавигдсаны дараа Монгол Улс нь авто зам, төмөр замаар БНХАУ-тай холбогдож, хоёр орны хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулахаар үл барам, Хятад-Монгол хоёр орон хийгээд Зүүн хойт Азийн орнууд, Төв Ази ба Европын орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх болно.
Эдүгээ Монголын эдийн засаг сэргэн хөгжиж байгаа энэ үед хөрөнгө мөнгө дутагдаж байгаа тул "Мянганы зам" ба Чойбалсангаас Аршаан хүрэх төмөр замыг засахад олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын байгууллага болон бусад орны хөрөнгө оруулалт, тусламжийг түшиглэвэл сая цаг алдалгүй урагштай хийж дуусгаж чадна. Хятадын баруун бүс нутагт баирлгын төслийн зураг төлөвлөгөө хийх, бүтээн байгуулах удирдах талаар нэлээд хүчин чадалтай барилгын аж ахуйн нэгж төлөвшсөн, дунд баруун бүсэнд хөдөлмөр хүчний баялаг сайтай тул Хятад-Монгол хоёр орон ажиллах хүч, гадаадын барилгын тендер дааж авах зэрэг талаар хамтран ажиллах хэтийн төлөв сайтай юм. Хятадын баруун бүсийг хөгжүүлэх тохиолыг ашиглан хүчин чадал сайтай компани, аж ахуйн нэгжийн Монгол улсад очиж "Мянганы зам" ба Чойбалсангаас Аршаан хүрэх төмөр зам тавих ажилд олон хэлбэрээр идэвхтэй оролцохыг урамшуулбал зохино. Ингэх нь хоёр орны найрамдалт хөршийн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшилд идэвхтэй үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
|