• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-09 16:47:20    
Хоол ундаа цагт нь хэрэглэх эрүүл мэндэд тустай

CRI

     1. Цай: Цай уух хамгийн тохиромжтой цаг бол хоол идсэнээс хойш нэг цаг орчмын дараах үе юм. Хоол идэж дуусмагцаа цай уух нь шижлэх ухааны үндэслэлгүй юм. Хэрэв хоол идэж дуусмагцаа цай уух юм бол цайны навчинд байдаг таннин хүчил хоол хүнсний дотрох төмөрлөгийн элементүүдтэй нийлээд хүний бие махбодийн төмөрлөг зүйлийг хүлээн авахтай харшилдаг байна.

     2. Үнээний сүү: Үнээний сүү уух хамгийн тохиромжтой цаг бол орой унтахын өмнөх үе юм. Үнээний сүүнд кальци элбэг агуулагдаж бий. Унтахынхаа өмнө сүү уух нь шөнийн турш цусны кальци хүрэлцэхгүй байдлыг нөхвөрлөж, яс хэврэгшихээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна, үнээний сүү нь нойронд сайн нөлөө үзүүлдэг.

      3. Жимс жимсгэнэ: Жимс жимсгэнэ идэх хамгийн тохиромжтой цаг бол хооллохоос нэг цаг орчмын өмнөх үе юм. Жимс жимсгэнийг халааж болгохгүйгээр иднэ. Жимс жимсгэнэ идсэний дараа халуун хоол идвэл хүний бие махбодийн цагаан эсийг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөө гардаггүй юм.

      4. Архи: Архи уух хамгийн тохиромжтой цаг бол үдийн 12 цагаас оройн 8 цаг хүртлэх хугацаа. Үүний зэрэгцээ үдээс өмнөх цагаар архи уух нь хүний бие махбодид тун хортой байдгийг анагаахын мэргэжилтнүүд сануулж байна.

      5. Арьсаа хамгаалах: Арьсаа хамгаалах хамгийн тохиромжтой цаг бол орой унтахаас өмнөх үе болно. Хүн унтсанаас хойш арьс маш тайван чөлөөтэй болдог. Энэ үед арьсыг хамгаалдаг бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа шим тэжээлт бодисууд нь хүний арьсанд тун амархан уусч шингээд хүний арьсыг үр ашигтай хамгаалах үйлдэл үзүүлдэг байна.

      6. Наранд ээх: Наранд ээх хамгийн тохиромжтой цаг бол үдийн өмнөх 8-аас 10 цаг хийгээд үдийн хойнох 4-с 7 цаг хүртлэх цагууд юм. Энэ үед, нарны хэт ягаан туяа нь хүний биед тун ашигтай үүрэг гүйцэтгэж, хүний биед амин дэм D-г бий болгож, улмаар хүний биеийн дархлааг нэмэгдүүлж, яс хэврэг болохоос сэргийлэх үйлдэл үзүүлдэг байна.

      Биеийн тамирын дасгал бэлтгэл хийх: Биеийн тамирын дасгал бэлтгэл хийх хамгийн тохиромжтой цаг бол орой үдшийн цаг юм. Орой үдшийн цагаар биеийн тамирын дасгал бэлтгэл хийх нь хүний биеийн цусны бүлэгнлийг задруулах чадлыг 39%-иар нэмэгдүүлдэг байна.\Л.Буянтогтох олчуулав\