БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му хёны урилгаар, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 10-ны өдөр Сөүлд хүрэлцэн очиж, БНСУ-т албан ёсны айлчлал хийж байна.
Энэ жил бол Хятад, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой бөгөөд "Хятад, БНСУ-ын харилцааны жил" юм. Вэнь Жябао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, дипломат харилцаа тогтоосноос хойш, Хятад, БНСУ-ын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа түргэн хөгжиж, хоёр ард түмэнд асар их ач тус хүртээсэн бөгөөд мөн тус бүс нутгийн энх тайван хийгээд хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэсэн байна. Хоёр орны бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байнга бэхжүүлэн хөгжүүлэх бол Хятадын засгийн газрын эрс хэлбэрэлтгүй чиг шугам мөн. Энэ айлчлалын зорилго бол БНСУ-ын талтай стратегийн ойлголцлоо нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хамтын ашиг сонирхлоо өргөтгөхөд оршино. Хоёр талын хүчин чармайлтаар энэ айлчлал маань хоёр орны бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхийг хүсч байна гэж илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, хянав\
|