
Энэ он бол Хятад, Япон хоёр орон улс хоорондын харилцаагаа хэвийн болгосны 35 жилийн ой болно. Хоёр орны удирдагч энэ оныг " Хятад, Японы соёл биеийн тамирын харилцааны жил" болгохоор тогтсон байна. Энэхүү урианы дагуу хоёр орон соёл биеийн тамирын төрөл бүрийн үйл ажиллагаа зохиож, хоёр ард түмний солилцоог цаашид өргөтгөн, хоёр ард түмний бие биеийн ойлголцлыг нэмэгдүүлэх юм.
Хятадын Соёлын яамны Гадаад харилцааны газрын орлогч дарга Жан Ай-пин " Хятад, Японы соёл биеийн тамирын харилцааны жил"-ийн үйл ажиллагааны ахуй байдлыг танилцуулсан бөгөөд энэ үйл ажиллагааг Хятадын засгийн газар маш чухалчлан үзэж байна гэж хэлсэн байна.
"Хятад, Японы соёл биеийн тамирын харилцааны жил" –ийг ноднин Японы ерөнхий сайд Абе Шинзо албан тушаалд орсны дараа Хятадад айлчлах үедээ Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаотой нийтлэг ойлголттой болж, 2007 онд Хятад, Японы улс хоорондын харилцааг хэвийн болгосон 35 жилийн тохиож байгаа үед энэ жилийг " Хятад Японы соёл биеийн тамирын харилцааны жил" болгохоор тогтсон юм. Хятадын тал энэ үйл явдлыг маш хүндэтгэн үзэж, Соёлын яамны сайд Сүнь Жяжэн тэргүүтэй 7 яам хороод оролцсон зохион байгуулах хэсэг байгуулан, олноороо нийтлэг ойлголттой болж, энэ оны " Хятад Японы соёл биеийн тамирын харилцааны жил"-ийг хоёр ард түмний харилцан ойлголцсон, найрамдлаа зузаатгах, харилцаагаа эрчимжүүлэх жил болгох зорилт тавин ажиллаж байна гэжээ.
Үүнтэй зохицуулан, Японы тал энэ үйл ажиллагааг ч маш хүндэтгэн үзэж, ноднингийн 12-р сард " 2007 Япон, Хятадын соёл биеийн тамирын харилцааны жил"-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх комисс байгуулж, харилцааны жилийн ажиллагааг бодитой хариуцуулж байна. Хэрэгжүүлэх комиссын орлогч дарга Коно Акира үйл ажиллагааныхаа тухай танилцуулж хэлэхдээ:
Энэ харилцааны жилийн ухагдахуун бол Япон болон япончуудын цоо шинэ дүр төрхийг Хятадын хүн ардад танилцуулан, мөн нэн олон япончуудад Хятадын соёлыг ойлгуулж, улмаар хоёр орон хоорондын, ялангуяа хүүхэд залуучуудын солилцоо ойлголцлыг ахиулах явдал болно гэжээ.
4-р сарын 5-ны өдөр, Японы талын хэрэгжүүлэх комисс нь мөн хоёр найрамдлын элч сонголоо. Японы нэрт жүжигчин, дуучин Сакай Норико, ширээний теннисийн тамирчин Фүкүхара Ай тус тус харилцааны жилийн арга хэмжээний соёлын найрамдлын элч болон спортын найрамдлын элч болсон байна.
Дараа нь өргөн их нээлтийн тоглолтоор "Хятад, Японы соёл, биеийн тамир спортын харилцааны жил"-ийн арга хэмжээ эхлэх болно. Хятадын Соёлын яамны Гадаад харилцааны газрын орлогч дарга Жан Айпин танилцуулан хэлэхдээ,
Бид 4-р сарын 12-ны өдөр Хятад, Японы соёл, биеийн тамир спортын харилцааны жилийн нээлтийн тоглолт хийх гэж байгаа, үүний төлөө бид их урт хугацаанд бэлтгэн ажил болгосон тоглолт болно. Ерөнхий сайд Вэнь Жябао, Ерөнхий сайд Абе Шинзо нар ч нээлтийн тоглолтыг үзэж сонирхох болно гэжээ.
Харилцааны жилийн арга хэмжээ 100 гаруй байгаа бөгөөд залуучууд, сонин хэвлэл, соёл урлагийн солилцоогоор гол агуулга болгох болно гэж Жан Айпин хэлсэн байна.
Японы 2007 оны Япон, Хятадын соёл, биеийн тамир спортын харилцааны жилийн арга хэмжээний хэрэгжүүлэх комиссын орлогч дарга Коно Акира ч энэ арга хэмжээний тухай танилцуулсан бөгөөд, эдгээр арга хэмжээ нь Япон, Хятадын харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэх бөгөөд хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. \Пэрлаймаа, Цэцэн орчуулж, хянав
|