• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-10 17:11:23    
Хятадын соёлын аж үйлдвэр гүнзгийрэн хөгжиж байна

CRI

      Хятадын соёлын аж үйлдвэрийн шинэ оны 4-р симпозиум саяхан Бээжинд өндөрлөв. Энэ симпозиумын үеэр засгийн газрын салбарууд, үйлдвэр аж ахуйн нэгжийнхэн болон эрдэм шинжилгээний салбарын зуу гаруй төлөөлөгч, Хятадын соёлын аж үйлдвэрийг гүн давхарга тийш хөгжүүлэх стратеги зэрэг асуудлаар хайн хэлэлцсэн банйа.

      Хятадын соёлын аж үйлдвэр 2000 оноос хойш түргэн хөгжиж, төв засгийн газраас урамшууллын чанартай олон олон бодлого гаргасанаар, соёлын аж үйлдвэрийн аж ахуйн нэгж түргэн нэмэгдсэн юм. Бүх Хятадын олон муж хотод соёлын уран сэтгэмжийн аж үйлдвэрийн хүрээлэнгүүд байгуулагдаж, соёлын аж үйлдвэрийн улс ардын аж ахуй дах хувийн жин нь ил тод өсөн нэмэгдэж ирлээ.

      Симпозимыг Хятадын үндэсний соёлын аж үйлдвэрийн шинийг санаачлан бүтээх болон хөгжлийн судалгааны баазад байрлуулан, 2003 оноос эхлэн жил болгон нэг удаа ажиллуулах болсон байна. Энэ оны симпозиумын хэлэлцэх сэдэвт соёлын аж үйлдвэрийн чадвартан бэлтгэх, бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулан цуглуулах зэрэг агуулга багтаж байна.

      Хятадын соёлын аж үйлдвэрийн хөгжил нь нэгэнт өргөн гүн давхарга тийш тэлж, хэлбэрэлтгүй хөгжих явдлыг нэн анхаарах болж болж байгааг энэ оны симпозиумын эдгээр хэлэлцэх сэдэв харуулж байна гэж мэргэжилтэн нар илэрхийлсэн байна. Төрийн соёлын аж үйлдвэрийн шинийг санаачлан бүтээх болон хөгжлийн судалгааны баазын орлогч эрхлэгч профессор Чэн Шаофэн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятадын олон газарт " соёлын аж үйлдвэр байгуулах халуун" гарч байна. Хэрбээ шинжлэх ухаанчаар зохион төлөвлөхийг анхаарахгүй юм бол хөөсөрч юүн магад гэж үзсэн банйа. Тэрээр хэлэхдээ,

      " Орон нутгийн засгийн газарт миний санал болгох зүйл бол аж ахуйн нэгж болон эрдэм шинжилгээний салбарууд хамт төлөвлөгөө хийхдээ, жишээлж хэлхэд, бид нар хүүхэлдэйн болон шог зургийн төрөл бүрийн хүрээлэнг багтаасан аж үйлдвэрийн хүрээлэн байгуулахдаа хөгжлийн цэгээ олоод, үүндээ тулгуурлан төлөвлөгөний агуулга тогтоож, харилцан ойлголцсон үндэс дээр төлөвлөгөө тогтоож, түүнийхээ хөгжлийг ахиулах хэрэгтэй. Миний үзэхээр ингэж хийбэл, хөгжлийн асуудлаа зохицуулахын хамт сохор балайгаар буюу хөөсөрлийн чанартай оршихоос зайлж чадах юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/