Хятадын боловсролын яамны сайд Жү-жи өнгөрөгч сарын 30-ны өдөр болсон 2007 оны жил тутмын ажил мэргэжлийн боловсрол хийгээд насанд хүрэгсэдийн боловсролын ажлын хурал дээр хэлэхдээ, ажил мэргэжлийн боловсролыг нэн чухал байранд тавиж, дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын хөгжлийг түргэтгэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 2007 онд Хятадын дунд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн сурагч элсэх хэмжээг 2006 оны үндэс дээр дахин 500 мянга болтол өргөтгөж, үүнд дунд зэргийн ажил мэргэжлийн мөн оны сурагч элсэх хэмжээг 8 сая гаруйд хүргэж, Хятадын дунд зэргийн ажил мэргэжлийн сургууль болон энгийн дунд зэргийн ахалах ангийн сурагчдын сурагч элсэх цар хэмжээг өргөтгөх зорилтоо биелүүлнэ гэжээ.
Дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын гурван төрлийн тогтолцооны байгуулалтыг ихээр түлхэн ахиулах хэрэгтэй. Нэгд, дунд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн сурагч элсэх дүрмийн өөрчлөлт болон тогтолцооны байгуулалтыг эрчимжүүлж, дунд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн сурагч элсэх үйлчилгээ болон удирдалгыг сайн хийж, ажил мэргэжлийн сургуулийн өргөнөөр сурагч элсэх үүргийг баталгаажуулах хэрэгтэй. Хоёрт, энгийн их дээд сургууль болон дунд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн сурлалтын тэтгэмжийн мөнгө, тусламжийн мөнгөний дүрмийн шаардалгын дагуу, ажил мэргэжлийн боловсролдох гэр бүлийн амьдрал хүчиртэй сурагчдад туслах дүрмийн өөрчлөлт болон тогтолцооны байгуулалтыг түлхэн ахиулж, боловсролын шударга байхад тус дөхөм үзүүлнэ. Гуравд, аж үйлдвэр сургуулийн уялдааг эрчимжүүлж, сургууль аж ахуй нэгжийн хамтын ажиллагаа, хагас ажиллаж, хагас суралцах өөрчлөлт болон тогтолцооны байгуулалтыг ихээр түлхэн ахиулах хэрэгтэй. Боловсрол болон үйлдвэр хөдөлмөрийн харилцан уялдааны чиг хандалгыг баримталж, сурагчдын ажил хөдөлмөрд оролцох дамжааг зохион байгуулах хэрэгтэй гэж Жү-жи хэлсэн байна.
2007 онд ажил мэргэжлийн боловсрол нь ийм гурван талын ажлыг сайн хийх хэрэгтэй, тухайлбал нэгд, үйлчилгээгээр зорилтоо болгож, хувь нэмрээ үзүүлхээр хөгжлийг биелүүлэх, "улсын техникийн чадвахтай боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлэх дамжааны төсөл", "хөдөө тосгоны хөдөлмөр хүчнийг дамжаа күрст хамруулах төсөл", "хөдөө тосгонд чадвартан бэлтгэн хүмүүжүүлэх дамжааны төсөл" болон "насанд хүрэгсэдийн боловсрол болон дахин ажлаар хангах дамжааны төсөл" зэрэг 4 том төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрт, ажлаар хангахаар удирдамж болгож, ажил мэргэжлийн боловсролын сургалтын өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ. Сурагчдын ажлаар хангах чадвах болон шинийг үүдэн бүтээх чадвахыг дээшлүүлхээр өөрчлөлтийн хандалга болгож, сурагчдын ажил мэргэжлийн яс чанарыг дээшлүүлж, сурагчдад туслан ажлаар хангах ажлыг сайн хийх. Гуравд, ажил мэргэжлийн боловсролын үндсэн чадвахын байгуулалтыг түлхэн ахиулж, дунд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн хөгжлийн хүчнийг цаашид дээшлүүлнэ гэжээ.
|