• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-10 17:15:40    
Хятад улст цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийн гаргалтыг багасгаж байна

CRI

      Сүүлийн жилүүдэд цаг агаар дулаараж байгаа асуудал олон нийтийн анхаарал хандуулж байгаа асуудал болоод байна. Иймээс Хятад улс дэлхийн олон оронтой хамтын ажиллагаа өрнүүлж, хятад улст цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийн гаргалтыг багасгаж байна.

      Хүлэмжийн хий нь газрын бөмбөрцөгийн урт долгионы цацараг элментыг шингээн авч, газрын гадаргуу руу хэт ягаан туяа цацруулж байдгаас ийм нэр олсон юм. Нүүрстөрөгчийн хоёрдахь исэл, метан зэрэг хүлэмжийн хийн гаргалт тасралтгүй нэмэгдэж, газрын гадаргуу дахь хүлэмжийн нөлөө тасралтгүй эрчимжиж, бүх бөмбөрцөгийн цаг агаарыг дулааруулж байна. Хятадад хүлэмжийн нөлөөгөөс болсон дулаан өвөл яг үргэлжилэж байна. Энэ оны 2-р сарын 5-ны өдөр Бээжин хотын цаг агаар 16 градуст хүрч, 167 жилийн турших хамгийн өндөр тэмдэглэлийг үүдсэн байна. Дулаан өвөл нь үр тарианы хорхой шавжийн хоор хөнөөлийг бий болгохоор барахгүй ган хавсаргааныг хурцадуулж мэднэ гэж Хятадын шинжлэх ухааны академийн академич, Хятадын цаг уурын үндсний газрын дарга Чин Дахэ хэлсэн байна. Хүлэмжийн хийн гаргалт болон хүлэмжийн нөлөөнөөс бий болсон муу үр нөлөө үүнээр ч зогсохгүй юм.

      Судалгааны үр дүнгээс үзэхэд, бүх бөмбөрцөгийн дуулаарал нь хүнд хэцүү цаг агаарын байдал бий болоход зохих нөлөө үзүүлдэг юм. Тэр нь хэт халуун, ган хавсарган, хой салхи мэтийн цаг агаарыг улам олон, улам хүчитэй болгодог. Ноднин Хятадад гарсан хэд удаагийн далайн хар салхи нь хүн ардын амь нас, эд агуурсанд хүнд ноцтой гарз хохирол учруулсан юм. Энэ нь зохих хэмжээнд бүх бөмбөрцөгийн дуулааралтай зохих холбоотой юм.

      Цаг уур дуулаарах нь өмнөд умрат туйлын мөсдөлөгийг хайлуулж, далайн төвшинг дээшлүүлж, далай дагуу дор газрыг усанд живүүлж, далайн эрэг, далайн танг идэгдүүлж, гарам порт дахь барилга байгууламжийг эвдэж, усан тээвэр, усан гаралтыг нөлөөлөх болно.

      Ийм учраас сүүлийн жилүүдэд Хятад улс хүлэмжийн хийн гаргалтын хэмжээг багасгах арга хэмжээ авсаар ирсэн юм. 2002 онд Хятад улс Киотогийн протоколыг батлан зөвшөөрч, протоколын уриалгын дагуу гадаадаас хөрнөг мөнгө, тэргүүний техник зээлдэн оруулж цэвэр эрчим хүч хөгжүүлэх механизмийг түгээмэлжүүлсэн байна. Энэ оны 1-р сар болтол Хятадын Засгийн газар цахилгаан эрчим хүч, нүүрс, хиймийн аж үйлдвэр зэрэг олон салбарыг хамарсан цэвэр эрчим хүч хөгжүүлэх 300 төсөл батлан зөвшөөрсөн байна.

      Цахилгаан эрчим хүчний салбар дахь цэвэр эрчим хүч хөгжүүлэх механизмын төсөлд эрчим хүчний ашиглалтын хэмжээг дээшлүүлж, цэвэр эрчим хүч хөгжүүлэн хүлэмжийн хийн гаргалтыг багасгах болно. Өвөр Монголын өөртөө засах районд 100 мянган киловат хүчин чадалтай салхины хүчний цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлж, байгуулж дуусвал жил бүр 250 мянган тонн Нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хүлэмжийн хийг бага гаргах болно.

      Нүүрсний уурхай ажил төрөлд нүүрс малтах үед бий болсон метаныг хурамтуулж, цахилгаан үүсгэж, дуулаалагад ашиглах нь олон улсын түгээмэл хэрэглэж байгаа метаныг хорогдуулах техникийн арга мөн. Хятадын төв нутгийн Анхуй мужийн хэсэг нүүрсний уурхай метаныг хуриан авч ашиглах төсөл хэрэгжүүлж байна. уг төслийг байгуулж дуусвал жилд 300 мянган тонн Нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хүлэмжийн хийг бага гаргах болно.

      Химийн аж үйлдвэрийн салбарт флор химийн аж үйлдвэрийн fluoroform бол их хоор нөлөөтөй хүлэмжийн хийн нэг төрөл юм. Түүний бий болгосон хүлэмжийн нөлөө Нүүрстөрөгчийн давхар исэлийнхээс 10 мянган дахин байдаг. Одоо хятадын зүүн өмнөт нутагийн Жэжян мужид fluoroform-ыг задруулах төсөл хэрэгжүүлж, өндөр дулааны нөхцөлд шатааж, fluoroform-ыг флорт устөрөгчийн нэгдэл, давсны хүчил зэрэг болгон хувируулж, хүлэмжийн нөлөөг их хэмжээгээр бууруулж яадах юм байна.

      Үүнтэй адилаар цэвэр эрчим хүч нээн ашиглах буюу хүлэмжийн хийг багасгах төсөл Хятадын газар болгонд хэрэгжигдэж байна. энэ оны эхээр Хятадын Засгийн газар, НҮБ-гийн хөгжлийн программын газартай хамтран хятадын 12 муж районд цэвэр эрчим хүч хөгжүүлэх механизмийн техникийн үйлчилгээний төв ажиллуулж, хүлэмжийн хийг багасгах ажилд техникийн туслалцаа олгож байна. уг төслийн хариуцлагтан, Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны албаны хүн Ли Гао танилцуулж хэлэхдээ, Шинжлэх ухаан техникийн яам эдгээр үйлчилгээний төвийн ажлыг заан жолоодож, тэдний эрхэлэлтийн үр ашигийг дээшлүүлэх болно.

      Төсөл хэрэгжүүлэх талаар 12 муж районы техникийн үйлчилгээний байгууламжын байгуулалтыг эрчимжүүлж, 100—120 мэрэгжилтэн ажиллуулах болно. Мөн цэвэр эрчим хүч нээн хөгжүүлэх механизмтай холбоотой курс дамжаа эрхэлэж, 1500 гаруй хүнийг хамруулан, цэвэр эрчим хүч хөгжүүлэх механизм болон цаг агаарын хувиралтын судалгааны ажилд оролцохыг хүсэж байна гэжээ.

      Техникийн эдгээр туслалцаа үзүүлэх төв нь Хятадын олон газарт салхины хүчээр цахилгаан үүсгэх, усан цахилгаан станц зэрэг цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх талаар судалгаа хийж, Хятадын олон газрын нээн хөгжүүлэх үнэ цэнэтэй цэвэр эрчим хүчний төслийн жигсаалтыг найруулан гаргахын хамт хөрөнгө оруулах байгууллага болон Засгийн газар хооронд гүүрийн үүрэгийг биелүүлж, иргэний болон гадаадын хөрөнгө мөнгийг зээлдэн оруулж, хятадын олон газар цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ.

       НҮБ-ын хөгжлийн программын газраас хятадад сугаа төлөөлөгч Малик Халид Хятад улсын хүлэмжийн хийн гаргалтыг багасгах талаар чармайлт гаргаж байгааг сайшаасан байна. удалгүй байгуулан ашиглалтад оруулах гэж байгаа мужийн шатны цэвэр эрчим хүч хөгжүүлэх механизмын техникийн туслалцаа үзүүлэх төв нь хятадын хүлэмжийн хийг багасгах ажлыг нэн системтэй, тусгай мэрэгжлийн болгох болно гэж тэрээр үзэж, НҮБ-ын хөгжлийн программын газар хятадын холбогдох ажлыг улам анхаарч дэмжих болно.

      НҮБ-ын улсууд хоорондын цаг агаарын өөрчлөлтийн тусгай комиссын саяхан нийтэлсэн тайланд дэмдэглэхдээ, цаг агаарын өөрчлөлт нь бүх бөмбөрцөгийн хамгийн тулгам асуудлын нэг болоод байна. Хятадад туслан цаг агаарын өөрчлөлтөөс болсон нөлөөг зохицуулж, хүлэмжийн хийн гаргалтыг нэн бага, нэн тогтвортой болгох хөгжлийн замыг хайн сүвэгчилэх нь НҮБ-ын хөгжлийн программын газрын ажлын чухал тал болох юм гэжээ.

      2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн 11-р 5 жилийн төлөвлөгөөний дагуу, 2010 он гэхэд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэгж бүтээгдэхүүний хорогдуулах эрчим хүчийг 2005 оны сүүлчийнхээс 20 хуваар бууруулах болно. Үүний зэрэгцээ дахин сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүчний бүтэц дэх эзлэх хувийн жинг 10 хуваар дээшлүүлэх юм байна. энэхүү харалтыг биелүүлэх явцдаа, дэлхий олон оронтой байгаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятадын эрчим хүч, байгаль орчины дэд бүтцийн байгуулалтыг ахиулах болно гэж Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны орлогч сайд Лю Янь-хуа илэрхийлж,

      11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын Шинжлэх ухаан техникийн яам, Хөгжил өөрчлөлтийн үндсний хороо, Гадаад харилцааны яам, Сангийн яам зэрэг засгийн газрын холбогдох яам хороодтой хамтран ажиллаж, хөгжингүй орон болон холбогдох олон улсын байгууллагатай цэвэр эрчим хүч хөгжүүлэх мехнизммын талаар бүтээлчээр хамтран ажиллахыг ахиулах болно. Олон улсын хамтын нийгэмлэг хамтаар хүчин чармайж, бүх бөмбөрцөгийн цаг агаарыг хамгаалах талаар өөр өөрийн хувь нэмэрээ оруулахыг бид хүсэж байна гэжээ.