2007 оны 3-р сард чуулсан БХАТИХ-ын чуулганаар "аж ахуйн нэгжийн орлогын шинэ хууль" батлагдсан байна. Энэ хууль нь Хятадын хөрөнгө оруулсан болон гадаадын хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэгтгээд, татварын хэмжээг 25 хувиар тогтоосон байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн Хятадад эдлэх татварын хөнгөлөлтийг зохих хэмжээнд хүчингүй болгож, Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн өрсөлдөх шудрага орчин хангажээ.
Япон бол Хятадын гадаад хөрөнгө оруулалтын хоёрдугаар том үүсвэр газар юм. Өнөө Японы Хятадад хөрөнгө оруулсан нийт хэмжээ нь 60 тэрбум ам долларт хүрчээ. Японы үйлдвэрлэх аж үйлдвэрийн зонхилох нь Хятадад үйлдвэрлэлийн бааз байгуулаад байгаа. Омрон компани бол дэлхийд нэр алдартай автомат удирдлага болон электрон төнөг төхөөрөмж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж юм. Омрон компани 20-р зууны 80-аад онд Хятадад орж ирж, 2002 онд Хятадад төв байр байгуулж, хөрөнгө оруулсан хэмжээ нь хэдэн зуун сая ам долларт хүрчээ.
Омрон кампанийн Хятадад дхь бүрэн бус хязгаарлагдмал компанийн ерөнхий захирал Ямашита тошио хэлэхдээ: манай аж ахуйн нэгж татварын шинэ хууль хэрэгжүүлэхэд сэтгэл зүйн талаар эртээс бэлтгэлтэй байсан. Аж ахуйн нэгжийн эрхлэлт ихээр нөлөөлөгдөхгүй гэжээ.
Өнөөгийн байдлаас авч хэлэхэд, энэ хуулийг хэрэгжүүлснээр, бидний Хятадад дахь хөрөгө оруулалт нөлөөлөгдөнө гэж би үзэхгүй. Хятадын засгийн газраас хятадын ба гадаадын аж ахуйн нэгжийн харгалзлалын зөрүүг бага багаар багасгаж, хүчингүй болгох нь Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлнээс хойших их хандлага болно гэж хэлж болохоор юм. Хэрэг дээрээ Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлсэн өдрөөс Хятадын засгийн газар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үзүүлж байсан хөнгөлөлтөө алхам алхмаар багасгана гэдгийг төсөөлж болох юм. Гэвч энэ нь бидний Хятадад хөрөнгө оруулах итгэлийг нөлөөлөхгүй юм гэж Ямашита тошио хэлж байна.
Италийн гадаад худалдаанд тус төхөм үзүүлэх нийгэмлэгээс Бээжинд суугаа дэргүүн төлөөлөгч Ласрина хэлэхдээ: Хятадын зах зээл нь Европын аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг ихээр татаж байна. энэх татах хүчин нь зөвхөн татварын хөнгөлөлттэй бодлогод түшгэлж байгаа биш юм гэжээ.
|