• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-11 16:39:25    
Хятад, Орос, Монгол 3 орон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн их боломж нөхцөлтэй юм

CRI

     Хятад, Орос, Монгол 3 орон бол найрсаг хөрш орнууд юм. 3 орон эдийн засаг, худалдаагаас гадна бас аялал жуулчлалын салбарт ажил төрөл хөгжүүлэх өргөн их броломж нөхцөлтэй юм. Уг 3 орны хилийн уулзар газар нь Ази, Европыг холбосон том холбоос болж, баруун тийшээ зүүн Европ, баруун Европ, хойд Еврод, төв Азитай хил залгаж, зүүн тийшээ Япон, Өмнөд Солонгос болон умард Америк тивтэй тэнгис алслан байрлаж, өмнөшөө өмнөд Ази болон зүүн өмнөд Азийн улс орнууд, бүс нутагтай хаяа даран оршиж, 4 зүгийг холбосон зам харилцааны чухал газар болж байгаа юм.

      Хятад, Орос, Монгол 3 орон сайн сайхан харилцаатай байгаа бөгөөд нээлттэй бодлого хэрэгжүүлэн өөрчлөлт хийх, харилцан ойлголох, харилцан суралцах, хамтаар хөгжих, стратегийн түншлэлийн нэн нягт харилцаа тогтоон хөгжүүэх арга зам хайж байна.

      Газар нутаг өргөн уудам, түүх соёлын өвөрмөц баялаг өв зэрэг нь аялал жуулчлалын ажил төрөл хөгжүүлэхэд аятай сайн сайхан боломж нөхцөл хангаж байгаа юм. Үүний зэрэгцээ, уг 3 орон нь харилцан аялал жуулчлалын том зах болж, харилцан жуулчлагсад жилээс жилд нэмэгдэж байгаагийн зэрэгцээ, 3 орноор дамжин жуулчлаж байгаа хүмүүс ч байнга нэмэгдсээр байна.

     Аялал жуулчлалын салбар дахь бүс нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар эрдэмтэн даархи зүйлийг санал болгож байна. Хятадын Да-лянь Их Сургуулийн профессор Линь Жихуа хэлэхдээ, 1-д, танилтаа нэгтгэж, хамтаар төлөвлөгөө болосруулах, 2-т, нарийн төлөвлөгөө зохиож, чухал ахицад хүрэх боломж хайх, 3-д, бодлогодоо зохицуулалт хийж, бичиг баримт бүрдүүлэх ажлыг дөхөмчлэх, 4-д, итгэлцэл тогтоон, тогтвортой хөгжилд хүрэх, 5-д, солилцооны механизм ажиллуулж, судалгаа шинжилгээний салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэлээ.

      Өнөө, Хятад, Орос, Монгол 3 орны харилцаа маш сайхан хөгжиж, стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэхийн тулд хамтаар хүчин чармайлт гаргаж, хилийн нутаг районуудын эдийн засаг, худалдааны харилцаа зэрэг нь байнга эрчммжин өргөжиж байна. Иймээс энэ сайхан аятай боломж тохиолыг алдалгүй барьж, аялал жуулчлалын салбар дахь өвөрмөц давуу талаа бүрэн бадруулж, уг бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд нааштай хувь нэмэр оруулбал зохино гэж профессор Линь Жихуа үзжээ. \О.Дарамбазар орчуулав.\