• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-11 17:54:45    
Буурцгийн зутанг уухад цээрлэх зүйлүүд

CRI

      Шим тэжээл элбэгтэй бурцгийн зутан нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд дутагдаж болшгүй, эрүүл мэндэд тустай сайхан ундаа. Гэвч түүнийг хэрэглэхдээ дагаж мөрдөх шаардлагатай зүйлүүдийг нь сайтар анхаарч хэрэглэхгүй бол өвчин эмгэгт амархан нэрвэгдэх юм уу, хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тохиолдол ч элбэг гардаг юм.

     1. Ходоодны хүчил ихтэй юм уу бөөр муутай хүн буурцгийн зутан уух нь тохиромжгүй

     Ходоод муутай, буурцгийн зутан уувал шар хусдаг, гэдэс нь хөөдөг, бор шарын гэмтэй юм уу амархан чацга алддаг, тэрчлэн шөнөдөө олон удаа шээдэг юм уу бөөр муугаас амархан дур хий тавьдаг хүмүүс буурцгийн зутан уухгүй байх хэрэгтэй.

     2. Бууцгийн зутангаар эм даруулж уухыг цээрлэнэ:

     Зарим эм бэлдмэл нь буурцгийн зутанд агуулагдаж байгаа шим тэжээлтэй бүрэлдэхүүнийг сүйтгэдэг. Жишээлбэл,тетрациклин, эритромицин зэрэг эм бэлдмэлийг буурцгийн зутангаар даруулж ууж болохгүй. Өндөгний цагааныг буурцгийн зутанд хийвэл мөн харшил үүсээд хүний биед шингэхэд бэрхтэй бодис бий болдог тул өндөгний цагааныг буурцгийн зутанд хийж ууж болохгүй. Буурцгийн зутанг хэтэрхий их ууж болохгүй. Хэт их уух юм бол ходоодны шингээлтэд муугаар нөлөөлөх бөгөөд гэдэс дүүрэх, чацга алдах зэрэг өвчний байдал илэрдэг.

     3. Гэдэс өлөн байхад буурцгийн зутан уухыг цээрлэнэ:

     Гэдэс өлөн байх үед буурцгийн зутан уувал буурцгийн зутанд агуулагдаж байсан уураг нь цөм хүний биед илч болж уусаад шим тэжээлийн үйлдлээ гүйцэд бадруулж чаддаггүй юм. Буурцгийн зутан уухад бага хэмжээний талх, мантуу, боов боорцог зэрэг цардуултай хүнсний зүйл идэж болно. Ингэж хэрэглэх нь буурцгийн зутанд агуулагдаж байх уураг зэрэг бүрэлдэхүүн нь цардуулын үйлдэлтэйгээр ходоодны шүүсэнд энзим бий болгож, шим тэжээлтэй бодисыг хүний биед гүйцэд шингээж оруулдаг байна.

     4. Гүйцэд болоогүй буурцгийн зутан уухыг цээрлэнэ:

     Түүхий буурцгийн зутанд савангийн эд, нойр булчирхайн уургийн энзим зэрэг хортой бодис агуулагдаж байдаг. Ийм түүхий буурцгийн зутанг уувал дотор эвгүй болох, бөөлжих, чацга алдах зэрэг хүнсний зүйлд хордсон байдал илэрдэг.

     5. Буурцгийн зутанг халуун саванд хадгалахыг цээрлэнэ:

     Буурцгийн зутанг халуун саванд хийх юм бол түүнд агуулагдаж байгаа шим тэжээлийн бодисууд хөрөнгөжиж их хэмжээний бактери үүсгэдэг. Хэрэв 3-4 цаг удтал тавих юм бол буурцгийн зутан эвдрээд чанар нь хувирдаг байна. \Л.Буянтогтох орчуулав\