Уйгар үндэстэн бол Хятадын баруун хойд нутгийн Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районы Лалын шашин шүтдэг үндэстний нэг юм. Хүн ам нь Шянжяны нийт хүн амын 45.73 хувийг эзэлж, дийлэнх тооны уйгарчууд голдуу Тэнгэр уулаас өмнөх нутгаар амьдарч байна. Манай сурвалжлагч Кашгарт томилолтоор хүрч уйгарчуудын айл өрхөөр айлчилсан юм. Авудужпар гэдэг уйгар айлд буужээ.Тэднийх Кашгар хотын зүүн дүүргийн Тавугуз хороололд уйгар маягийн хоёр давхар байшинд амьдардаг. Хээ зурагтай арван тулгууртай гадар хонгилоо хүртэл дүүрэн хивс тавьж янзалжээ. Зочны өрөөнд орвол уйгар оцлогтой хивс тавьж, ханандаа мөн гоё хээтэй хивс өлгөн бүх тавилга хэрэгсэл нь уйгар үндэстний уламжлалт онцлогтой байж, гоё хивсэн дээр өнгө зохицуулан тавьсан диван, сэтгүүлийн ширээ болон телевизор зэрэг нь уламжлал орчин үеийн хөгжил амьдралд зохицон оршиж байгааг харуулж байлаа.
Гэрийн эзэн сурвалжлагчийг Уйгар үндэстний заншил ёсоор усан үзэм, лийр тавьж зочиллоо. Бага сургуулийн багшаар ажилладаг том эгч Паридан Авудукадер гэрийн байдлаа талнилцууллаа.
Бид ах дүү есүүл, зургаа нь цугтаа амьдарч байна, онцын шалтгаан байхгүй бол манай уйгарчууд ахан дүү нар бүлээрээ цугтаа амьдрах заншилтай юм гэжээ.
Уйгар үндэстний уламжлалаар бол эцэг эх нь өөд болсны хойно галын ах нь гэрийн эзэн суудаг. Паридан Авудукадер хэлэхдээ, аав ээж өөд болсны дараа, их дүү энэ гэрийн эзэн болж, айл гэрийн бүх ажил хэргийг зохицуулж, бусад хүмүүс бүр түүний үгийг дагах болсон гэжээ.
Уйгар үндэстний заншил ёсоор ахан дүү нар цугтаа амьдарч байвал орлого нь ч хамтдаа байж, гэрийн эзэн нэгдэлтэй зохицуулна. Авудужаберын такси барьж байх, гуанз ажиллууж байх юм уу засгийн газрын салбарт ажиллаж байгаа хэн нэгэн нь гэсэнгүй орлого цалингаа бүр их ахдаа авчран өгч, гэрийн өдөр тутмын зарлага, гэр байшиндаа засвар хийх, үр хүүхдийн хичээл сургалтын төлбөр зэргийг бүр их ах нь нэгдэлтэй зохицуулж байгааг ярилцах явцад сурвалжлагч ойлгов. Орлогын их багын зөрүү болон мөнгө төгрөг зарцуулсаны их багаас болж хоорондоо хэрүүл маргаан гардаг уу гэж сурвалжлагч сонирхон асуухад Авудужаберын эгч дүү нар "тийм явдал байхгүй" гэж хувь хувьдаа ярьж байлаа.
Авудужаберын тавдугаар эмэгтэй дүү 40-тэй Минавар бол уйгар эмэгтэйчүүдийн дунд чадвартай нэгд тооцогдоно. Тэрээр компани ажиллуулан, гадаад худалдаа эрхэлж, Өмнөд Ази, Төв Азийн орнуудаар үргэлж хүрч байдаг. Түүний нөхөр нь ч Туркт худалдаа эрхэлж байна. Минавар өмнө нь Кашгарын төрийн өмчийн зочид буудалд ажиллаж байхдаа албан зардлаар гадаадад англи хэл сурсан байжээ. Буудалд ажиллаж байснаар тэр гадаадын олон бизнесментэй танилцаж, өнөө хувиараа компани ажилуулах болсонд энэ нь их тус болж байна гэнэ.
Минавар хэлэхдээ, бид нөхөр гэргий хоёул үргэлж гэртээ байхгүй тул хоёр охины амьдрал хичээл сурлагыг ах эгч дүү нар анхааран харгалзаж байна. Олны ачааг багасгахын төлөө би тусдаа гарч амьдрах гэсэнд ах эгч дүү нар бүр зөвшөөрөөгүй, ингэж хэллээ гэж надад их гомдож байсан гэжээ.
Тэрээр хэлэхдээ, гадаадаас амралтаар харьж ирээд найз нөхөдтэй уулзахаар гарахад ах хойноос утсаар ярьж эртхэн харьж ир гэж захиж байдаг, бид ч ахын үгээр явдаг гэжээ.
Ах эгч дүү нар эв санаа нэгтэй хайр найртай сайхан амьдарч байдгаас Минавар гэртээ илүүхэн хариуцлага хүлээж, гадаад худалдаа эрхлээд олсон орлогоо бүхнийг ахдаа өгч нэгдэлтэй зохицуулж байна.
Гэрийн эзэн Авудужабер гэр бүлийн амьдралаа сайхан төвхнүүлэн зохицуулж чаддагаас ах дүү олуулаа эв найртай сайхан амьдран эрхэлсэн ажил үйлст амжилт гарган махран ажиллацгааж байна. Нийгмийн жижиг эс-- гэр бүл эе эвтэй бол улс орон нийгэм эвсэг зохицонгуй болж хүчирхэгжин хөгжиж чадна гэж тэд үздэг. /Урангоо орчуулж бэлтгэв/
|