• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 15:52:33    
Вэнь Жябао Японы Үндэсний хуалд үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио

      Японд айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны үдээс өмнө Японы Үндэсний хуралд "Найрамдал хамтын ажиллагааны төлөө" гэсэн үг хэллээ. Энэ бол 22 жилийн хугацаанд Хятадын удирдах хүн Японы Үндэсний хуралд анх удаа үг хэлж байгаа болно.

      Вэнь Жябао хэлсэн үгэндээ, Хятадын үндэстнүүд болон Япон үндэстний 2000 гаруй жилийн турш найрсагаар харилцаж байсан түүх хийгээд Японы Хятадын эсрэг дэгдээсэн түрэмгий дайн нь хоёр орны ард түмэнд гай зовлон учруулсан түүхийг эргэн үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад, Ядоны улс хоорондын харилцаа хэвийн болсоны 35 жилийн хугацаанд, Хятад, Ядоны харилцаа асар их хөгжиж, хоёр орны ард түмэнд үнэн бодитой үр өгөөж хүртээсэн байна. Хятад, Япон хоёр орон хамтран ажиллах юм бол бие биедээ ашигтай, харин тэмцэлдэх юм бол харилцан хохирох л болно, хоёр ард түмэн үеийн үедээ найрсаг байх нь түүхийн урсгал болон хоёр орны ард түмний эрэл хүсэлд бүрмөсөн нийцэж байгаа төдийгүй Ази болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрхэм нандин эрэл хүсэл юм гэжээ.

1 2