Хятад, Японы эдийн засгийн яриа хэлэлцээний өндөр зиндааны механизмийг ажиллуулах хурал 12-ны өдөр Токиод боллоо. Хятадын Ерөнхйи сайд Вэнь Жябао, Японы Ерөнхий сайд Абе Шинзо хамтаар хуралд оролцсон бөгөөд даргалсан байна.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Японы эдийн засгийн яриа хэлэлцээний өндөр зиндааны механизмийг ажиллуулах нь Хятад, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа нэн өндөр түвшинд хүргэх болно гэдгийг харуулж байна гэжээ.
Япон, Хятадын эдийн засаг худалдааны харилцаа түргэн өргөжиж, хоёр орон хэн хэндээ дутаж болшгүй хамтын ажиллагааны түнш болсон байна. Япон, Хятад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь дэлхий дахинд нүүрлэж байгаа байгаль орчин, эрчим хүч зэрэг чухал чухал асуудлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Хоёр тал дэлхийн өндөрлөгөөс яриа хэлэлцээ хийж, Япон, Хятадын харилцааны тал бүрийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсч байна гэж Абе Шизо хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|