• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 17:26:59    
Гүй жөүгийн Пин тан шяний Жан бү хавцалын өнгө үзэмж

CRI

     Хятадын баруун өмнөд зүгийн нутгийн Гүй жөү мужийн Пин тан шяньд Жан бүгийн хавцал гэж байдаг. Энэ газрын сонин хачин хад чулуу, үлэмж гүн цонхиол цөөрөм, гайхалтай сайхан өвс мододыг гадаад дотоодынхон их сонирхдог байна.

     Жан бүгийн хавцал нь Пин тан шяний өмнөд хэсэгт байрладаг. Бүх урт нь 8 км. Уг хавцалд ороод очиход зураг дэлгэсэн юм шиг үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Хавцалын ёроолоор Жан бү гол муралзан урсаж, болор тунгалаг урсгалын хоёр хөвөөгөөр асга хадууд сүндэрлэж, зүйлийн сайхан баларлаг ургамлууд эн даран ургасан байдаг.

     Жан бү хавцалын хад чулууд нь хамгийн их онцлог юм. Түүний дотроо хамгийн их нэртэйх нь маанан үсэгтэй хад болно. Хавцалын амаар дотогшоо 2000 метр алхахад асга хадны уганд ургасан 10 гаруй метр өндөр хоёр аварга модны сүүдэрт асар том хоёр хад байгаа нь харагддаг. Энэ хоёр хадыг маанан үсэгтэй хад гэдэг юм. Энэ хоёр үсэгтэй хадыг тухайн нутгийн Ван Гүө фү гэдэг тариачин хамаг анх олж мэдсэн байлаа.

     2006 оны 6-р сард Ван Гүө фү энэгүүр явж байгаад том хадан дээр үсэг байгааг мэдээд бас хэдэн ханз үсэг байгаа ч нүдэлсэн байлаа.

      Энэхүү аварга хадан дээр ханз үсгийн дүрс байгаа төдийгүй өгөлбөр ч бүрэлдэж болох юм байна. үүнээс гадна бас англи, араб үсгийн дүрс ч байдаг. Энэ нь чухам төрөлхий байсан юм уу хэзээ нэгэн цагт сийлж шуусан зүйл юм уу гэдгийг хүмүүс их сонирхож, Хятадын гиологичид судалгааны хэсэг байгуулж, үүнийг судалсан байна. Энэ судалгааны дүнд аварга хадан дээрхи эдгээр үсгийн дүрс нь 200 сая жилийн өмнө эх байгалиас бүрэлдэн тогтсон гэсэн нотолгоо гарчээ.

     Уг судалгааны хэсгийн нотолсноор бол эдгээр үсгийн дүрс нь 270 гаруй сая жилийн өмнөх амьд бодисын чулуужмалаас бүрэлдэн тогтсон байна. Эдгээр амьд бодисын чулуужмал нь түүний наалдан тогтсон хаднаасаа хатуу болохоор он жилийн удаанд хад нь илүү элэгдэж, амьд бодисын чулуужмал нь товгор үлдсэн байна. Ингээд эдгээр нь үсэг юм шиг харагддаг аж.