• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 17:36:35    
Коморогийн Холбоо

CRI

       Нутаг дэвсгэр: 2236 хавтгай дөрвөлжин км.

       Хүн ам: 780 мянага. Голдуу Араб удамтай хүмүүс, Кафү үндэстэн, Магаони үндэстэн, Үамача үндэстэн, Сакалава үндэстэн зэрэг бий, Коморо хэл түгээмэл хэрэглэж, албаны хэл нь Коморо хэл, Франц хэл, Араб хэл. Оршин суугчдын 90 хувь нь Лалын шашин шүтдэг.

       Нийслэл: Морони, 60 мянга орчим хүн амтай. Халууны уларилдаа (1-р сараас дараа жилийнх нь 5-р сар хүртэл) дунджаар 24 – 31 хэм. Сэрүүн уларилдаа (6 –р сараас 10-р сар хүртэл) дунджаар 19 ее 27 хэм.

      Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Ахмед Абдаллах Мохамед Самби, 2006 оны 5-р сард сонгогдов.

      Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 7-р сарын 6-ны өдөр.

      Ерөнхий байдал: Энэтхэгийн далайн баруун хэсгийн арлын улс, дөрвөн арлаас бүрдэж байна. Африкийн зүүн талын Мозамбикийн хоолойн хойт талын аман дээр байж, зүүн тийш болон баруун тийш Мадгаскар болон Мозамбикээс тус тус 300 км зайтай байна. Халуун бүсийн тэгис далайн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм 23 – 28 хэм.

      Барууны колоничилогчид цөмрөлт хйихээс өмнө Арабын Султан урт хугацаагаар ноёрхож байжээ. 1841 онд Франц эхлэн цөмрөлт хийж, 1912 онд Коморогийн дөрвөн арлыг колони болгов. 1946 онд Францын гадаад нутаг болов. 1961 оноос дотооддоо өөртөө засав. 1975 оны 7-р сарын 6-ны өдөр тусгар тогтнож, Бүгд Найрамдах Коморо Улс байгуулав. 1978 оны 10-р сарын 22-ны өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Лалын Холбооны Коморо Улс гэж өөрчлөв. 1999 оны 4-р сард Коморогийн Холбоо байгуулж, арлууд өөртөө засхыг хэрэгжүүлэв. \М.Цэцэн бэлэтгэв\