Хоёр хоног болсон олон улсын банк санхүүгийн жил дутмын 2-р чуулга уулзалт Хятадын Хэ Бэй мужийн Лан Фан хотноо өндөрлөсөн байна. Тус хурлаас мэдээлснийг үзвэл, Хятад улс ДХБ-д нэгдэн орох үеийн амлалтаа нухацтай хэрэгжүүлж, тогтсон хугацаандаа даадгалын зах зээлийг бүх талаар нээлттэй болгох юм байна. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын компани хятадын ард иргэдтэй адил хөнгөлөлт олох болно.
Хятад улс ДХБ-д нэгдэн ороод нэлээд хэдэн жил болсон байна. Тухайн үеийн ДХБ-д орох үеийн амлалтын дагуу, Хятадын банк санхүүгийн салбар гадаадад аажмаар нээлттэй болох бөгөөд үүнд даатгалыг нээлттэй болгох явдал хүмүүсийн анхаарлыг нэн их татаж байна. Хятадын банк санхүүгийн хяналт удирдалагын хорооны орлогч дарга ноён Ү Сяопин тус чуулга уулзалтад хэлэхдээ, Хятад улс ДХБ-д нэгдэн орох үеийн амлалтын дагуу, гадаадын хөрөнгөд бүх талаар нээлттэй байх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалттай амь насны даатгалын компани Хятадын иргэдэд эрүүл мэндийн даатгал, хамт олны даадгал, өндөр настний тэтгэмжийн даатгалын үйлчилгээ хийхийг хүлээн зөвшөөрөх болно гэжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, ноднин жилийн эцэс гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай 39 даатгалын компани Хятадад 70 гаруй салбар байгууламж байгуулласан бөгөөд, өөр 120 гаруй гадаадын байгууламж Хятадад төлөлөгчийн газраа байгуулсан байна. Өнөөг хүртэл Гадаадын даатгалын компани Бээжин, Шанхай зэрэг Хятадын 15 хотод ажил үйлсээ өрнүүлж болох юм байна.
Мэдээний эх сурвалжаас үзвэл, Хятадын засгийн газар үүнээс хойш, эрүүл мэндийн даатгал, хөдөө аж ахуйн даатгал зэрэг талаар нэлээд хүчтэй гадаадын даагалын салбарыг голцуу зээлдэн оруулах бөгөөд, гадаадын даатгалын компаниуд Хятадын баруун нутаг, зүүн хойт районд даатгалын ажлаа хийхийг сайшаах болно.
Хятадын даатгалын хяналт удирдлагын хорооны орлогч дарга Ү Сяопин хэлэхдээ, Хятад улс гадаадын даатгалын компанийн Хятадад ажлаа хийхийг хүлээн зөвшөөрөхдөө түүний үйл ажиллагааг дүрэмжүүлж, холбогдох хууль тогтоолыг буловсрангуй болгож, олон улсын түвшинтэй боловсон хүчнийг бэлэтгэж, Хятадын болон гадаадын даатгалын компаниудад төв голч, сайн сайхан хөгжлийн орчинг бүрэлдүүлж өгөх болно гэжээ.
|