Америкт олон жил урлагийн ажил хийсэн Хятад жүжигчин Чэнь Да минь өөрийн кино найруулагч болох хүслээ биелүүлэхийг төлөө холливоодоос эх орондоо буцаж ирсэн юм. 2006 онд түүний жүжгийн зохиолыг нь бичиж найруулсан " амар заяагаа үзэхгүй" гэсэн шог кино нь үзэгчдийн дунд их тусгал гаргасан байна.
1988 онд 24-тай Чэнь Да минь Бээжингийн Киноны дээд сургуулийн тоглолтын пакультетээс төгсөж, сургуульдаа үлдэн хоёр жил багш болсоны дараа, тэрээр бас үргэлжлэн сурч, нэн олон тоглолтын тохиолтой болохыг хүсч байлаа. Өнгөрөгч зууны 90-ээд оны эхэнд Чэнь Да мин тогтуун ажлаа хаяж, Америкийн Холливоодод хүрч, суралцахын дагуу жүжгийн хэсгүүдэд хүрч тоглох тохиол хайж байлаа. Олон удаа нугаралд учирсаны дараа, Чэн Да мин нэгэн киноонд жижиг дүрд тоглох тохиол олсон байна. Энэ нь түүнийг маш их итгэлтэй болгожээ. Чэн Да мин энэ хэсэг өнгрөлт өөрийн амьдралд нь маш их хавсарлаг болсон гэж хэлж байлаа. Тэрээр хэлэхдээ,
Холливоодод хүмүүс онцгой өрсөлдөх харилцаатай байдаг. Тий болохоор ямар нэгэн ажлыг маш өө сэвгүй сайхан хийхийг шаардаж байдаг. Жүжигчин хүн ч ялгаагүй, тоглох жүжиг байхгүй бол хичээлд орж суралцах хэрэгтэй. Америкт хүн болгон ийм л байдаг. Та хэрбээ Том.Крүйс шиг мондог жүжигчин бол өөр. Энгийн жүжигчин нар тоглолтод ороход чамайг туршин тоглуулж, зураг туршина. Маш олон сайн жүжигчин байгаа нөхцөлд чи заавал хамгаас сайн байх шаардлагатай. Энэ бол даруй Холливоодоос миний сурсан зүйл мөн. Чи ямар нэг ажил бүтээх гэвэл, заавал хамгаас сайн хийх хэрэгтэй" гэжээ.
Найруулагч Чэн Да мин Холливоодод 8 жил амьдарч, энэ хугацаандаа хатуужилтай чармайн, тоглосон дүр нь улам олон болохын хирээр, Америкийн киноны салбарынханд нотлогдсон байна. Тэрээр Холливоодод " Чингэс хаан" гэсэн киноны Чингэс хааны дүрд тоглоод Америкийн үзэгчдийн халуун сайшаал хүлээсэн юм. Холливоодод жүжиглэн алхам алхамаар амжилт олж байсан үедээ Чэн Да мин өөрийн амьдралдаа төлөвлөгөө зохиосон байлаа. Холливоодод Азийн жүжигчин нар нэг их амжилт олох нь цөөн байдаг. Нэн чухал нь тэрээр кино найруулагч болох хүсэлтэй байсан учир эх орондоо буцан ирэхээр зориг шуудсан байв.
Би 30 гараад сая өөрөөсөө цохом юу хийх бэ? Гэж асуух болсон, ер нь ингээд л жүжигчин болж насаа барах уу? Гэдэг асуудлыг бодож явдаг болов. Миний хувьд авч хэлбэл, иймэрхүү жүжигчин болох нь Америкт амьдарч байгаа хятад жүжигчдийн дотор нэлээд амжилттай ажиллаж байгаад тооцогдох юм. Гэхдээ миний хүслэн бол ийм л жүжигчин болоод зогсох биш харин найруулагч болох гэсэн бол жинхэнэ зорилт болох юм" 1998 онд Бээжинд ирж, Хятад Америкийн хамтаар зураг авсан нэг киноонд тоглох явцад, Хятадын нийгэмд асар их өөрчлөлт гарсаныг хараад, эх орондоо буцан ирж, өөрийн найруулагч болох хүслээ биелүүлэхээр зориг шийджээ. Тэрээр нэгэн жүжгийн зохиол бичиж, сүүлээр нь түүнээ " уян тунсаг бүсгүй" гэсэн кино болгон найруулж, олон улсын киноны наадамд олон удаа оролцож, ажил мэргэжил нэгтэдийн сайн үнэлгээг олсон байна. Тус киноонд 8 жил гянданд суусан хоригдол, гянданаас суллагдсаны дараа уулын эмэгтэй найзтайгаа суухыг ганц сэтгэлээр хүсэн хүлээж байсан бөгөөд гянданаас гарах үед нь түүний хуучин эмэгтэй найз нь ирж өөрийг нь тоссонд, уулын тэрхүү эелдэг хөөрхөн охин биш болсон үлгэрийг бичсэн юм. Чэн Да минь хэлэхдээ:
" Би жүжгийг өөрөө найруулж бичсэн, жүжиг найруулан бичих явц дах байдал болон кино найруулагч болох явц дах байдал өсөд ялгаатай. Жүжиг найруулан бичих явцад бол бүр өөрийн санаагаараа, биеэ дааж биелүүлэх бөгөөд өөрийн үр бүтээлдээ маш сэтгэл ханхлуун байдаг. Кино найруулах бол харин нийтийн уран бүтээл болохоор өөр нэг зүйлийн бахтал төрүүлдэг юм" гэжээ.
2006 онд Чэн Да мин " амар заяагаа үзэхгүй" гэсэн киноны зураг авч үйлдсэн байна. Тус киноог үйлдэхэд төдий л их хөрөнгө оруулаагүй ч, маш юмэрлэг могтой кино болохоор, үзэгчдэд маш сайшаагдаж, гадаадын киноны наадамд олон удаа гаргаж, мөн Израиль зэрэг оронд экспортолсон байна. /Пэрлаймаа орчуулав/
|