8-р сарын 10-нд Бүх Хятадын оюутдын биеийн тамир спортын анхдагч наадам Бээжинд болов.
9-р сарын 1-нд бүх Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадам Хөх-хотод зохиогдов.
10-р сарын 22-нд Хятадын гимнастигч Ли Нин Югославд зохиогдсон дэлхийн цомын гимнастикийн 6-р тоглолтод оролцож, 6 алтан медаль авсан байна.
11-р сарын 1-нд Хятадын дахир дутуучуудын спортын төлөөлөгчид Сянганд зохиогдсон алс дорнод болон өмнөд номхон далайн бүс нутгийн дахир дутуучүүдын 3-р наадамд анх удаагаа оролцож, 6 алт, 12 мөнгө, 7 хүрэл медаль авчээ. Ли Цэнган усанд сэлэлтийн нэг дэлхийн рекорд амжилтыг шинэтгэжээ.
11-р сарын 19-нд Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид Энэтхэгийн шинэ делид зохиогдсон Азийн спортын 9-р наадамд оролцож, 61 алт, 51 мөнгө, 41 хүрэл медаль авч, алтан медаль авсан тоогоороо тэргүүн байранд оржээ.
11-р сарын 23-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос биеийн тамир спортын соёлын түүхийн ажлын хороо байгуулжээ.
12-р сарын 5-нд Бүх Хятадын ү-шүгийн ажлын анхдагч хурал Бээжинд хуралджээ. Хуралд бүх Хятадын олон газраас 400 гаруй төлөөлгч оролцсон байна.
1983он 2-р сарын 5-нд бүх Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос "бүх Хятадын биеийн тамир спортын тэмцээний тэмцээний бүсийн туршилтын ажлын дүрэм" нийтлэв.
4-р сарын 14-нд Хятадын ахмадуудын спортын нийгэмлэг байгуулагдав.
9-р сарын 2-нд Хятад улсын дарга Ли Сяньнянь бүх Хятадын биеийн тамир спортын 5-р наадмын "Хятад улсаа сэргээн мандуулах бамбарын бухиа"-гийн бамбарын галыг асаав.
9-р сарын 15-нд Дэн Сяопин бүх Хятадын биеийн тамир спортын 5-р наадамд: "спортын түвшнээ дээшлүүлж, эх орныхоо нэр алдрыг мандуулъя" гэсэн бичээс бичжээ.
9-р сарын 16-нд Олон улсын Олимпийн хорооноос Рүн Гаотанд "Олимпийн одон" олгов. Энэ одонг анх удаагаа Хятад хүнд олгож байгаа болно.
|