• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-14 16:28:24    
Итгэлцлээ батжуулан, ирээдүйгээ төлөвлөж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, найрамдлаа зузаатгалаа

CRI

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 4-р сарын 10—13-ны өдрүүдэд Өмнөд Солонгос болон Японд албан ёсны айлчлал хийлээ. Уг айлчлал өндөрлөх үеэр ерөнхий сайдад бараа болж явсан Хятадын ГХЯ-ны сайд Ли Жаошин сэтгүүлчдэд ярилцлага өгч, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Өмнөд Солонгос болон Японд хийсэн энэ удаагийн айлчлал нь Хятад болон уг хоёр оронтой харилцан итгэлцлийг батжуулан, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, найрамдлыг зузаатгасан амжилттай айлчлал боллоо гэж үнэлжээ.

     Уг айлчлал нь Хятадын ерөнхий сайдын Өмнөд Солонгос болон Япон хоёр чухал хөршдөө долоон жил алслан хийсэн албан ёсны айлчлал юм. Уг хоёр орны засгийн газар ард түмэн Ерөнхий сайдыг халуунаар хүлээн авч зочилсон байна. Ерөнхий сайд Вэнь Жябао айлчлалын хугацаандаа 48 удаагийн арга хэмжээнд оролцож, Өмнөд Солонгос, Японы удирдагчидтай харилцаагаа хөгжүүлэх асуудлаар саналаа гүнзгий солилцож, бас уг хоёр орны нам засаг, парламент, үйлдвэр худалдаа, соёл боловсрол зэрэг салбарын улирлах хүмүүс болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй өргөнөөр уулзан золгож, "Хятад Өмнөд Солонгосын харилцааны жил", "Хятад Японы соёл спортын харилцааны жил" гэх зэргийн арга хэмжээнд оролцож, Японы парламент зэрэг чухал газруудад лекц уншсан байна. Тэрээр бас уг хоёр орны эгэл иргэдтэй уулзан ярилцсан байна.

     Энэ удаагийн айлчлал нь Хятад болон уг хоёр орны улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр талын харилцааны эрүүл саруул хөгжлийг ахиулсан байна. Энэ жил Хятад болон Өмнөд Солонгосын дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой болон "Хятад Өмнөд Солонгосын харилцааны жил"-ийн арга хэмжээ зохион явуулж байгаа үйл явдал тохиож байгаагийн дээр ерөнхий сайд Вэнь Жябао айлчлалын хугацаандаа Өмнөд Солонгосын удирдагчтай Хятад Өмнөд Солонгосын бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг эрчимжүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн. Японд айлчлах хугацаандаа ерөнхий сайд Вэнь Жябао Японы ерөнхий сайд Абе Шинзотой Хятад Японы стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаа тогтоох агуулгатай асуудлаар чухал тохиролцоонд хүрсэн байна. 2006 оны 10-р сард ерөнхий сайд Абе Шинзогийн хийсэн айлчлал нь Хятад Японы харилцаа хөшүүн байдлаас гарсныг харуулсан, Ерөнхий сайд Вэнь Жябао энэ удаагийн айлчлалаараа Хятад Японы удирдагчдын харилцаа холбоог батжуулж, хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэж, Хятад Японы харилцааны хэтийн төлвийн талаар хүмүүст итгэл төрүүллээ гэж Хятадын ГХЯ-ны сайд Ли Жаошин хэлсэн байна.

     Ли Жаошин хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлал нь Хятад Өмнөд Солонгос, Хятад Японы эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжлийг ахиуллаа. Ерөнхий сайд Вэнь Жябао уг хоёр орны удирдагчидтай хэлэлцээ хийж, эдийн засгийн салбарын зүтгэлтнүүдтэй уулзахдаа, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх бодлого зорилтоо дэвшүүлээд, эрчим хүч хэмнэх, байгаль орныг хамгаалах, эрчим хүч, мэдээлэл холбоо, техник технологийн салбарын харилцааг хамтын ажиллагааны гол салбар болгоно гэж онцолсныг нь уг хоёр орны улс төр, үйлдвэр худалдааны салбарын зүтгэлтнүүд өндөр үнэлсэн байна гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлал нь Хятад Өмнөд Солонгос, Хятад Японы харилцааг өргөтгөлөө. Айлчлалын хугацаандаа ерөнхий сайд Вэнь Жябао "Хятад Өмнөд Солонгосын харилцааны жил", "Хятад Японы соёл спортын харилцааны жил" гэх зэргийн нээлтийн арга хэмжээнд тус тус Өмнөд Солонгос болон Японы удирдагчдын хамт оролцож, соёлын харилцаа нь хоёр ард түмний найрамдлын гүүр болохыг хүсэж байна хэмээн ерөнхий сайд илэрхийлсэн гэж Ли Жаошин хэлсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав.\