Хятад орны газар нутаг өргөн уудам, уурхайн баялаг маш элбэг, нөөц баялагийг нь тодорхойлсон 151 зүйлийн уурхай байгаагаас чанар сайтай нь 45, уурхайн нөөц өртөг нь ОХУ, АНУ-ын дараа дэлхийд гуравдугаар байранд ордог. Гэтэл Хятадын уурхайн баялгийн хүн бүрт ногдох дундаж хэмжээ нь дэлхийн дундаж хэмжээний 1/2-д ч хүрэхгүй. Ялангуяа улс ардын аж ахуйн чухал байр эзэлдэг алт, мөнгө, зэс, хар тугалга, төмөр, манган, уран, бор, алмаз, цагаан алт, калийн давс, газрын тос, байгалийн хужир зэрэг нь улс ардын аж ахуйн хөгжлийн шаардлагатай зохицохгүй байна. Монголын уурхайн баялаг харьцангуй элбэг, геологийн шинжилгээнээс үзвэл, Монголын газрын хэвлийд 80 гаруй төрлийн уурхайн хүдэртэй. Одоо илрүүлээд байгаа 500 гаруй уурхайн ордны дотор газрын тос, байгалийн хий, алт, уран, зэс зэрэг нь дэлхийн эхний арван байрыг эзэлдэг.
Одоо Монгол хөрөнгө мөнгө дутагдаж байгаа нь эдийн засгийн хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болж байгаа бөгөөд, гадаадын хөрөнгийг ашиглаж уурхайн баялгаа зүй зохистой нээж ашиглах нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх үр дүнтэй аргын нэг болно. Иймээс хоёр тал байх, байхгүйгээ харилцан солилцож, давуу талаа харилцан нөхвөрлөж, хамтаар хөгжих зарчмыг баримтлаж, Монгол улсын хүн ам цөөн хөдөлмөр хүч дутмаг, уурхайн баялаг элбэг, Хятадын хүн ам ихтэй, ажиллах хүчний баялаг ихтай, уурхайн баялаг дутагдаж байгаа энэхүү харилцан нөхвөрлөх чанар онцлогт тулгуурлан Монголын ашигт малтмалын зах зээлд Хятадаас хөрөнгө оруулж, олборлох боловсруулах ажил хийж, Монголын уурхайн баялгийг хамтаар нээх нь хоёр орны 21 зуунд хандсан харилцан ашигтай хамтын ажиллагааны хэтийн төлөвт нийцэх юм.
|