Амьдрал чинээлэгжихийн хирээр өдөр тутмын 3 удаагийн хоолоо бага ч гэсэн өөх тостой байлгахыг эрхэмлэдэг нь хүмүүсийн зуршил болжээ. Үүний зэрэгцээ, хүмүүс таргалах, чихрийн шижин өвчин, зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь нэмэгдсээр байгааг анагаахын мэргэжилтнүүд ажиглаж мэдсэн байна. Хятадын хоолны шим тэжээлийг судлах нийгэмлэгийн сануулж буйгаар, хүн өдөрт 25 грамм тос идэх нь хамгийн тохиромжтой юм байна. Гэвч шинжилгээний дүнгээс үзвэл, том том хотуудын оршин суугчдын хүн нэгбүрийн өдөр тутмын тос идэх хэмжээ нь 80 грамм болж байна. Хэвийн байдалд, хүмүүс 1/3 хувийн амьтны тос, 2/3 хувийн ургамлын тос идэж байх нь шим тэжээлийн шаардлагад нийцэх юм байна. Үүнээс гадна анхаарууштай зүйл гэвэл, төрөл бүрийн үнсний тосонд агуулагдаж байгаа өөхний хүчлийн харьцаа нь бүгд адил бус байдаг, иймээс хүнсний тосоо зөв сонгож, зөв хэргэлмээнжин сая хүний биед шаардлагатай шим тэжээлт бүрэлдэхүүнийг нь талаар орхигдуулахгүй байж чадна.
Хүнсний тосыг эрүүл мэндийн зорилготой зөв хэрэглэх 3 арга
1. Хүнсний тосоо талаар багасгаж хэрэглэх: Өдөр тутам хэргэлж байгаа хүнсний тосныхоо зөвхөн тал хувийг нь хэрэглэнэ. Одоо жирийн оршин суугчдын хүн нэг бүрийн өдөр тутмын тос идэх хэмжээ нь 80 грамм орчим болсон байна. Хэрвээ хоол хүнсний шим тэжээл судлаачдын саналын дагуу хүн болгон өдөр бүр 25-хан грамм хүнсний тос хэрэглэх юм бол маш олон хүмүүст тохиромжгүй санагдаж болзошгүй юм. Иймээс энгийн амьдралдаа хүнсний тос хэрэглэхээ тал хувиар багасгаж, цусны тослог зүйл ихтэй хүмүүс 2/3 хувиар бууруулж хэрэглэхийг мэргэжилтнүүд санал болгож байна.
2. Хүнсний тосоо тэнцүүлж хэрэглэх: Өдөр тутмын амьдралдаа хүнсний тосоо тэнцүүлж хэрэглэх нь мөн ч шинжлэх ухааны үндэслэлтэй амьдархуйн ухаан юм. Хүнсний тосонд гүргэмийн тос, нангиад арүрийн тос, хээрийн цайны тос, хушгын тос, буурцаг цайны тос зэрэг дээд зэрэглэлийн тоснууд байдаг. Бид өдөр бүр хэрэглэж байгаа газрын самрын тосыг 1500 грамм хэрэглэж дуусах бүр 500 грамм хушгын тосыг хэрэглээд байвал хүний их тархины эс, мэдрэлийн системын бойжилтод шаардагдах өөхний хүчил багатай хүнсний тосыг хүлээн авахад нь тустай.
3. Хүнсний тосыг дор халуунд хэрэглэх: Ямарваа хүнсний тосыг 30 хувийн халуун буюу 90℃ халуунд болгох нь хамгийн тохиромжтой. Хүнсний тосыг урт хугацаагаар өндөр халуунд тавих нь тосыг түргэн хүчилтөрөгчжүүлж, шим тэжээлийг нь бууруулдаг. Хүчилтөрөгчжсөний дараа бий болсон хүчилтөрөгчтэй бодис болон зарим өмөн үүд хүргүүлэх бодисууд нь зүрх судасны чадавхид муугаар нөлөөлдөг.\Л.Буянтогтох орчуулав\
|