Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо 15-ны өдөр Бээжинд "Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын тасалбарыг зарах тухай хэвлэлийн бага хурал" хийлгэж, Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын тасалбарыг дэлхий нийтэд хандаж зарж эхэлснийг мэдэгдсэн байна.
Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэгчийн орлогч бөгөөд нарийн бичгийн дарга Ван Вэй уг тасалбарыг зарах аргыг нийтэлсэн байна. 15-ны өдрөөс Олимпийн наадмын 7 сая гаруй ширхэг тасалбарыг захиалгаар зарна. Үүнд уг наадмын Бээжинд болох тоглолтын дотоодод зарах тасалбар 75 хувийг эзэлж, гадаадад зарах тасалбар 25 хувийг эзлэх юм байна.
Ван Вэй хэлэхдээ, Хятадын нутаг дэвсгэрт байгаа хүмүүс бол Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тасалбарын ажил хариуцсан албаны веб сайт http://tickets.beijing2008.cn-р юм уу Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны нэр заасан Хятадын олон газар дахь Хятад банкнуудын уг наадмын тасалбарыг зарах сүлжээний 1000 цэгээс захиалж болно. Гадаадынхан юм уу гадаадад байгаа Хятад хүмүүс бол байгаа улс орон газар нутгийнхаа Олимпийн хороогоор дамжуулан тасалбар худалдаж авахыг лавлаж болно. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тасалбарын ажлын төвтэй шууд харилцах утас ажиллуулсан. 010—952008 дугаарын утсаар асууж лавлах зүйл гарвал холбогдож болно.
Үүнээс гадна Хятадын Шянган, Аомэнийхэн бол тус тус Хятадын Шянганы Олимпийн хороо, Аомэний онцгой районы засгийн газрын спортын хөгжлийн газарт захиалга өгч болно. Хятадын Тайванийхан нь Хятадын Тай бэйгийн Олимпийн хороогоор дамжуулан тасалбар захиалж болно.
Бээжингийн Олимпийн наадмын тасалбарыг 3 үе шатаар хувааж зарна. Одоогоос 9-р сарыг хүртэлх эхний шатанд 4-р сарын 15-аас 6-р сарын 30-ны хооронд захиалгаа өгч болно. Энэ хугацаанд захиалга өгсөн хүмүүсийг өмнө хойно өгсөн гэж ялгахгүй. Энэ оны 7, 8-р сард Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос тасалбарын захиалгуудыг тоолж, аль нэг тоглолтынх нь тасалбар захиалсан тоо хэмжээнээс нь давсан тохиолдол гарвал Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо компьютерээр сугалаа хийлгэж, тоглолт үзэх эрхийг тогтооно. Энэ хугацаанд нээлтийн ёслолын дотоодод зарах бүх тасалбар болон тоглолтын 50 хувийн тасалбарыг зарна.
2007 оны 10- 12-р сар хүртэлх хугацаанд 2 дахь шатны захиалга авна. Үүнд хамгийн гол нь түрүүлж захиалсанд нь эхлээд олгоно. Энэ хугацаанд голдуу тоглолтын үлдсэн 50 хувийн тасалбар болон эхний шатанд зарж дуусаагүй тасалбарыг зарна.
2008 оны 4-р сараас наадам дуусталх 3 дахь шатанд тасалбар зарах нь 2 дахь шатныхтай адил байхаас гадна тоглолтын тасалбар зарах цэгийг олшруулна. Мөн эхэлж захиалсанд нь түрүүлж олгоно. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тасалбарын ажил хариуцсан төвийн хариуцлагатан Рүн Жюйнь хэлэхдээ, сугалаагаар тасалбар олж болох боловч эхний юм уу 2 дахь шатанд захиалгаа өгсөн нь нэлээд баттай тул цаг нь тулаад сандарснаасаа эртхэн захиалга өгсөн нь дээр байх гэж санал болгож байна гэжээ.
Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо хуурамч тасалбар гарахаас сэргийлж, маш их зардал гаргаж, цахим нууцлалтай дээд зэргийн шинэ техникийн арга хэрэглэсэн боловч хүндрэл гарч мэдэх учраас нэр заасан зам суваг газраас тасалбар авахыг холбогдох салбар хүмүүст санал болгож байна. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав./
|