• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-16 16:25:17    
Өөрчлөлт хийж нээлттэй байх ажил үйлсэд мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж өгхө анхны их сургууль

CRI

      Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байх ажил үйлсэд мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж өгхө анхны их сургууль бол 1984 оны 10-р сарын 8-ны өдөр Тяньжиньд байгуулагдсан Бөхайнгийн нээлттэй их сургууль болно. Энэ бол хувийн сургууль бөгөөд мэргэжил дээшлүүлхээр гол болгож, Олон улсын худалдааны хууль, Хятадын болон гадаадын хамтарсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны удирдлага, гадаад хэлний нягтлан бодогч зэрэг хичээл зааж байсан нь цөммөөрөө Тяньжиний их дээд сургуулиудад байхгүй байсан мэргэжил юм. Сургууль нь дотуур байр байхгүй, оюутнууд гэртээ сууж сурдаг бөгөөд төгссөний дараа уулын ажиллаж байсан байгууллага нэгждээ буцаж ажилладаг юм байна.

      Хоол хийх мэргэжлийн анхны дээд сургууль: Хятадын хоол хийх мэргэжлийн анхны дээд сургууль бол 1985 оны 9-р сарын 27-ны өдөр Чэндүд хичээл эхэлсэн Сьчуаний Хоол хийх тусгай мэргэжлийн сургууль болно. Аялал жуулчлалын ажил төрлийн хөгжил, Хятадын болон гадаадын орнуудын харилцаа, ард түмний өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж байгаа материйн болон соёлын эрэл хэрэгцээг хангахын төлөө энэ сургуулийг байгуулсан юм байна. Энэ сургуульд хоол хийх мэргэжил, шим тэжээлийн судалгаа, гурил хоол хийх урлаг, гунз рестораны удирдлага зэрэг мэргэжилтэй юм байна.

      Тэнгис дээрэх анхны их сургууль: Хятадын тэнгис дээрэх анхны их сургууль бол 1985 оны 4-р сарын 27-ны өдөр Тэнгисийн цэргийн 105-р пужинт мина тээгч хөлөг онгоцон дээр байгуулагдсан Бээжингийн Хүмүүнлэгийн эчнээгээр сурах их сургуулийн тэнгис дээрэх хуваар сургууль болно. Энэ сургуулийг Бээжингийн Хүмүүнлэгийн эчнээгээр сурах их сургууль болон 105-р хөлөг онгоц хамтаар байгуулсан юм. Энэ сургууль нь эчнээгээр сурхаар гол болгож, мөн багш ирж хичээллэх болон дуу, дүрс бичилгээр туслуулдаг юм байна.

      Гадаад эдийн засаг худалдааны талын ахны их сургууль: Хятадын гадаад эдийн засаг худалдааны талын ахны их сургууль бол Гадаад эдийн засаг худалдааны их сургууль болно. Энэ их сургуулийг Боловсорлын яамны зөвшөөрөлтэйгээр уулын Бээжингийн Гадаад худалдааны дээд сургуулийн үндэс дээр байгуулж, 1984 оны 9-р сарын 1-ний өдөр албан ёсоор Гадаад эдийн засаг худалдааны их сургууль гэж өөрчилсэн байна. Энэ их сургууль нь 17 мэргэжилтэй, сургуульд суух оюутаны тоог 5000-аар тогтоосон бөгөөд голдуу доктор, магистрын зэрэгд горилогч аспирант, их сургуулийн үндэсэн ангийн оюутан, тусгай мэргэжлийн ангийн оюутан, ажиллаж байгаа боловсон хүчин зэрэг олон зиндааны гадаад эдийн азсаг худалдааны мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэдэг байна. \М.Цэцэн бэлэтгэв\