• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-17 16:56:42    
Гэрэл зурагчийн нүдэнд дэх Шинжян

CRI

      " Шинжянгийн дөрвөн улирал" гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн саяхан Бээжингийн зууны тавцанд дэлгэн үзүүлж, Бээжин хотын оршин суугчид болон дотоод гадаадын олон мянган үзэгчдийн харааг Шинжянд төвлөрүүлсэн билээ. Энд дэлгэн үзүүлсэн 500 гаруй ширхэг зургийг 20 гаруй улс орон болон газар нутгийн 100 гаруй гэрэл зурагчид 20 мянга гаруй км аялаж байж, зургийн аппаратаараа Шинжянгийн үнэн байлыг тэмдэглэж авсан уран бүтээлүүд юм.

      2006 онд дотоод гадаадын гэрэл зурагчид Шинжянд аялсан юм, Тэдний олонх нь анх удаа Шинжянд ирж байгаа хүмүүс. Гэрэл зурагчид адил бус уларилд Шинжянгийн байгалийн үзэмж, үндэстний зан үйл болон түүх соёлын үзэмжийг зураглан авчээ. Гэрэл зураач нарын эдгээр уран бүтээл нь үзэгч олны маш их сонирхлыг татаж, Бээжинд их сургуульд сурч байгаа Уйгар охин Ризвангүли хэлэхдээ:

     " Би эдгээр гэрэл зургаас өөрийхөө төрсөн нутаг Шинжян үнэхээр гоё гэснийг ёстой ойлгосон, бид маш олон газарт нь хүрээгүй. Энэ зургуудаас харахад үнэхээр гоё байна. Тийм болохоор өөрөө Шинжян хүн болсондоо омогшиж байна гэжээ.

      Гэрэл зургийн үзэсгэлэн сонирхож байсан өөр нэг Уйгар охин Кайлбинор ч сэтгүүлчид өөрийн бахдан бахарсан сэтгэлгээ илтгэж ингэж хэлсэн байна.

     " Эдгээр үзэсгэлэн зургуудыг хараад би, манай Шинжян үнэхээр гоё гэсэн бодол орлоо. Гадаадын гэрэл зурагчид мөн сайхан зураг авсан байна. Маш гоё зураглажээ. Тэд нар өөрийн биерээ Шинжяньд хүрч эдгээр зургийг зураглан авах явцдаа манай Шинжянгийн үндэстэнүүдийг, мөн уламжлалт соёл зэрэг талйыг нэн сайн ойлгож болох юм"

      Шинжянгийн Уйгарын Өөртөө Засах Район нь Хятадын баруун хойд биед байрлаж байгаа өргөн уудам газар нутагтай өөртөө засах район юм. Түүний газар нутаг нь Хятадын бүх нутаг дэвсгэрийн зургааны нэг хувийг эзлэж,Орос, Монгол, Энэтхэг зэрэг 6 оронтой хиллэж, олон төрлийн байгалийн үзэмж болон үндэстний олон сайхан зан үйлтэйгээрээ дэлхийд алдартай. Шинжяньд дэлхийд хоёрдугаарт жагсаагдах Такалмаканы элсэн цөл, Хятадын далайд гарцгүй хамгийн том нуур, мөсөн гол, өндөр уул болон хөвөө хязгааргүй хөдөө тал Шинжянгийн олон газарт тархан байролаж байна. Шинжян бас " тарбус жимсний нутаг" " дуу бүжгийн нутаг" гэсэн нэртэй.

      Хятадын гэрэл зургийн мастер ноён Шюй Баокуань Тажик үндэстний энэхүү " цэцэг яагаад ийм улаан дэлгэрдэг бэ?" гэсэн дууг зөндөө сонсож байсан ч тухайн нутгийн хүн ардын амьдрал ахуйн талаар өчүүхэн ч ойлгохгүй байсан хүн. Шюй Баокуань ардын амьдрал ахуйг харуулсан гэрэл зураг авах сонирхолтой байдаг. Үзэсгэлэнд түүний гэрэл зураг авсан уран бүтээл- Тажикийн бүжиг нь хүмүүсийн сонирхлыг их татаж байв. Тажик охидын гал улаан өнгийн хувцас, гоё сайхан зүүлт эдлэл, хөөрхөн инээмсэглэл зэрэг нь үзэгчдийн харааг булааж байсан юм. Шинжяньд аялаад би ихийг харж, нэн олон бор материал олсон гэж тэрээр сэтгүүлчид ярьж байлаа.

     " Энэ зургийг бид тариачин айлд хүрээд авсан, Тажик үндэстэн маш зочинсог, маш сайхан сэтгэгдэлтэй болсон. Тэдний гэр нутагт хүрээд Тажикчуудын зан үйлээс аваад хувцас хунар, орон байр, оршин амьдарч байгаа орчин зэрэг нь надад маш сонин сэвүүн санагдлаа"

      Английн гэрэл зурагч Хуге Хамилтон бол их сургуулийн профессор юм. Тэрээр анх удаа Шинжяньд ирж байгаа болохоор элсэн цөлөөс аваад ногоон бүрд, мянган оны эртний бууриас аваад орчин үеийн хот хүртэл, харсан болгон нь түүнийг гайхаш төрүүлж, Шинжян хүмүүсийн зочинсог сайхан зан нь түүнд гүн суугдал үлдээсэн байв. Тэрээр хэлэхдээ:

     " Би энэ удаа эдгээр гоё сайхан үзэмжийг сонирхох азтай тохиож, энэ хөвөө хязгааргүй өргөн их нутагт хөл тавьж, ийм олон гэрэл зураг авсандаа маш олзуурхаж байна. Би энэ олон зургаа эх нутагтаа аваачиж, нэн олон хүнд сонирхуулж, Шинжянг танилцулна" гэжээ.

      Ноён Хамилтон хэлэхдээ, эх орондоо буцсаны дараа эдгээр гэрэл зураг болон аялалын сэтгэгдлээ хувийн веб сайт дээрээ нийтлэнэ. Эдгээр үзэмжит сайхан, өвөрмөц онцлогтой гэрэл зургаар дамжин нэн олон хүн Хятадыг ойлгож, Хятад оронд хайртай болно гэдэгт итгэж байна гэжээ.

      Норвегийн гэрэл зураач ноён Чиристиан Весенберэг анх удаа Хятад оронд ирж байгаа хүн. Гарч ирэхээс нь өмнө найз нөхөд нь өөртөй нь утасаар ярьж чадах уу? Гэж асууж байсан юм байна. Бээжингээс бусад газарт гар утас нэвтрэхгүй гэж тэд нар бодож байсан юм байх. Ноён Весенберэг ч ийм асуудалд тулгарч юун магад гэж зовж байв. Гэтэл түүний сансанаас гадуур, түүний хүрсэн Шинжянгийн газар болгонд тариачин малчид шинэ загварын гар утас хэрэглэж байх нь харагдаж байв. Тэрч мөртөө гэрэл зурагчин нар Шинжянгийн 15 район хотод хүрсэнд, зам болон зочид буудлын нөхцөл нь маш сайн байсан тул ёстой гайхаш төрсөн байлаа. Энэ удаагийн аялал нь Хятадын тухай тэдний уулын бодлыг өөрчилсөн байна. Весенберэг хэлэхдээ:

      " Энэ бол маш урт аялал болохоор, Хятадын маш олон төрлийн соёл, хятад хүн ардын сэтгэхүйн хэлбэр зэргийг ойлгож явсан аялал гэж хэлж болох юм. Манай айлчилсан энэ районыг уул нь бид тачир зэлүүд хүн харгүй газар гэж бодож байв. Эндэх үйлчилгээний тоног төхөөрөмж маш сайн байгаа нь надад гүн суугдал үлдээсэн байна. Бээжингээс бусад газарт гар утас хэрэглэж болохгүй байх гэж би бодож байсан юм" гэжээ.

      Танилцуулсаныг үзвэл, энэ удаагийн үйл ажиллагаанд гэрэг зурагч нар 300 мянга гаруй ширхэг гэрэл зураг авч, Унгар, Турк, Австрали зэрэг 6 орны гэрэл зурагчид эх орондоо буцсаны дараа гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулж, үзэгчдийн халуун сайшаал хүлээж, нэн олон жуулчдын Шинжянд аялан жуулчлах сонирхлыг татсан банйа. /Пэрлаймаа орчуулав/