• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-17 17:06:29    
Мал аж ахуйг тооны хэмжээгээс нь чансаа үр ашигтай болгох тийш нь хөгжүүлнэ

CRI

      Өнөө Хятадын мал аж ахуй тогтвортой хөгжиж, чанар чансаа дээшилж, ерөнхийлсөн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх шатанд орж байна. Хойшид мал ау ахуйг хөгжүүлэхдээ, тоо хэмжээг хөөцөлдөж байснаас нь чансаа үр ашигтай болгох тийш нь хөгжүүлж, малыг харуулж маллаж байснаас нь эрчимжүүлсэн хэлбэр рүү шилжүүлж, түргэн хөгжиж байснаас нь тогтвортой эрүүл хөгжил тийш нь хөгжүүлэх болно гэж Хятадын Мал аж ахуйн Яамны мал аж ахуйн нэлтсийн дарга Ван Чжизай саяхан хэлсэн байна.

      Өнөө Хятад улс өндөгний гаргалтаар дэлхийд түрүүлж, сүүн бүтээгдэхүүн дэлхийд 5-рт орж байна. 2006 онд Хятадын мал аж ахуйн үйлдвэрлйлийн бүтээгдэхүүний нийт хэмжээ 1 трилион 400 тэрбум юаньд хүрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 34 хувийг эзэлж байна.

      Хятадын мал аж ахуйн хөгжлийг мал аж ахуйг орчин үеийн болгон байгуулах шардлагаас нээд зөрүүтэй байгаа. Хятадын төрийн зөвлөлөөс саяхан "төрийн зөвлөлийн мал аж ахуйг тогтвортой эрүүлээр хөгжүүлэхийг ахиулах тухай саналыг" нийтэлж, мал аж ахуйн өсөлтйи хэлбэрийг нэмэгдүүлэхийг хувируулахыг мал аж ахуйг орчин үеийн болгон байгуулах ажлын чухал агуулга болгох хэрэгтэй гэж тодорхой дэвшүүлсний зэрэгцээ мал гэрийн тэжээвэр шувууний сайн үүлдрийг үржүүлэх, өвс тэжээлийн үйлдвэрлэл, малын хижгээс сэргийлэх 3 том систем тогтоох хэрэгтэй гэжээ.

      Хойшид мал аж ахуйн бүтцэд хийх зохицуулалтаа нэмэгдүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн районы байрлалыг шилдэгжүүлнэ. Гахай, гэрийн тэжээвэр шувууний үйлдвэрлэлийг тогтвортой байлгаж, чанар аюулгүй байдлыг дээшлүүлнэ. Сайн үүлдрийн сүүний үнээий баазын байгуулалтыг эрчимжүүлж, махны үхэр, махны хонины орон нутгийн үүлдрийн нөөц баялагийг гүйцэт ашиглаж, сайн чанарын хонь үхрийн мах үйлдвэрлэнэ. Бүс нутгийн нөөц баялагийн даачлах хүчин чадлын дагуу, бүс нутгийн хүчин чадлын байрлалыг тодорхойлж, бүс нутгийн нөөц баялагийн давуу талыг бадруулж, үйлвэрлэлийн бүсийн байгуулалтыг түргэтгэж, өөрийн онцлогтой давуу талтай хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрлэлийн район бий болгох болно.