• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-17 18:11:41    
Залуучууд үе тэнгийн үлгэр дууриалаас сурч байна

CRI

      Давхардсан тоогоор 14 сая хүн оролцсон сүлжээний шалгаруулалтаар Хятадын 10 оюутан тун саяхан 2006 оны Хятадын оюутан сурагчдын оны шилдгээр сонгогдон шалгарлаа.

      Энэ 10 оюутан шагнал авсан нь өөр өөрийн ер бусын шалтгаантай юм байна. Бээжин Их сургуулийн Ши Юнхүй 7 жилийн турш хөвөн мяндсан эсийн ажиллагааны гены хэсгийн судалгаа хийсэн, Чинхуа Их сургуулийн Гү Жэньфэн их хотын тав тухтай ажил амьдралын нөхцөл боломжийг орхиж, баруун биеийн нутгийн говь элсэн цөлд байгаа дагуул хөөргөх баазад очиж ажилласан, Ү-хань их сургуулийн Хуан Лайнюй гэрийн багш хийж аавынхаа өвчнийг эмчлүүлсэн, Цахим шинжлэх ухаан техникийн их сургуулийн Ли Жэда ном хаялцах болон хөтлөгч нэвтрүүлэгч зэрэг олон чадвар эзэмшсэн, Наньжингийн Нисэх онгоц, сансар техникийн их сургуулийн Хү Линшиний зураг төсөл хийсэн бүтээлийг Хятадын саран бөмбөрцэгт хайлт хийх төслийн ерөнхий эрдэмтэн академич Өүян Жиюань (欧阳志远)"ирээдүйн сансарын нислэгийн аппратад онцгой ач хобогдолтой" гэж үнэлсэн, Тяньжинь их сургуулийн Шюй Вэй мөсөн хөндийд унсан гурван хүүхдийг аварсан, Фүжяний багшийн их сургуулийн Е Чалчюн улсын ширээний тениесийн багийн хөжлийн хөнгөн бэрхэшээлтэй хүмүүсийн зэргэллийн гол тамирчин болсон, улсын сургалтын тэтгэмжээр их сургууль төгссөн Хэнаний Хятад ангаах ухааны дээд сургуулийн Ван И-шүө сургуулиа төгссөний дараа баруун зүгийн нутагт очиж сайн дурынханаар ажиллаж эх орондоо хүчээ өргөж байгаа, Наньфан Ангаах ухааны их сургуулийн Чэнь Чян хорин жил дараалан ядуу нутагт очиж үнэ төлбөргүйгээр эмчилсэн, Чүнчин их сургуулийн Лю Ган гурван жил хаягдал түүж сургалтын бүх зардлаа нөхсөн зэрэг байгаа юм байна.

      Бээжингийн Ардын их хурлын ордонд болсон шагнал гардуулах ёслол дээр Бэйфан Зам харилцааны их сургуулийн оюутан Сү Ян болон түүний ангийн оюутнууд шагнал хүртэгчдийн хэлсэн үгийг сэтгэл тавин тэмдэглэж байлаа. Тэрээр хэлэхдээ, бид цөмөөрөө нас хураг хүмүүс, бид бол хүсэл найдвартай нэг үе гэдгийг тэд нарын хийсэн үнэн бодитой үйл хэрэг харуулж байна гэжээ.

      Боловсорлын яамны орлогч сайд Ли Хунвэй хэлэхдээ, Хятадын оны шилдэг оюутнууд бол эрэн үеийн оюутнуудын дундаас гарч ирсэн шилдэг төлөөлөгч юм, тэд нар бодитой үйл ажиллагаагаараа нийгэм нийтийн сэтгэлийг хөдөлгөж, багш оюутнуудад үр нөлөөгөө үзүлсэн байна. Тэд нар эрэн үеийн оюутнуудын идэвхтэй, эрүүл саруул, өөдлөн дэвших үзэл санааны дүр төрхийг төлөөлж, Хятадын залуучуудын үнэт зүйлийн тухай гол хандлага чиглэлийг төлөөлөж байгаа юм гэжээ.

      Шалгаруулах комиссын хариуцалгатай хүн, Хятадын Залуучуудын улс төрийн дээд сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Лү Шижэнь хэлэхдээ, шалгаруулах явцад би оюутнуудын давхаргийн өсч хөгжиж байгаад баярлаж явлаа гэжээ. Хүмүүс оюутнуудын талаар янз янзийн үзэлтэй байдаг ч гэсэн энэ шалгаруулалтаар оюутнуудын үнлэн биширдэг сайн сайхан хэв заншил хийгээд нийгмийн хөжлийн шаардлага адил байгааг хүмүүс ойлгож, оюутнууд Хятадын эвсэг зохицонгуй нийгэм байгуулах зорилтыг маш өндөр хүлээн авч байгааг мэдэрч болох юм гэж тэрээр хэлсэн байна.

      2005 оныг дуустлах байдлаар Хятадын их дээд сургуулиудад сурч байгаа оюутан нийт 23 сая байсан юм байна.