Энэ он бол Бээжингийн олимпын бэлтгэл ажлын сүүлчийн нэг жил болно. Олимп нь Хай Дянь дүүргийн шинжлэх ухаан техникийн район болон холбогдох аж ахуйн нэгжтэй нягт холбоотой байжээ. Олимпад үйлчилгээний баталгаа хангах бол Хай Дянь дүүргийн гол ажлын нэг байж, олимпын техникийн судалгаа, олимпын барилга, олимпын байгааль орчин, олимпын бизнисс худалдаа, олимпын аялал жуулчилал зэрэг салбарт аж ахуйн нэгжийн оролцохыг Засгийн газар дэмжиж, олимпын эдийн засгийн Хай Дянь дүүргийн эдийн засагт эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх болно гэж Бээжин хотын Хай Дянь дүүргийн комонист намын 10-р хурлаас дэвшүүлсэн байна.
Мэдээлэлийн үйлчилгээ бол Хай Дянь дүүргийн давуулаг ажил төрөл байж, шинжлэх ухааны олимпын байгуулалтад олон төрлөөр оролцсон байна. Одоо болтол Жүн Гуань Цүнь нь Бээжингийн олимпын тэмцээний талбай заалын байгуулалт, техникийн судалгаа, дизейн зэрэг 17 төсөлд оролцох гэрээнд гарын үсэг зурсан байна.
Бээжингийн олимп нь холбооны хамтын ажиллагааны түншээ хөдөлгөөнт холбоо болон суурин телфоны гэж хоёр төрөлд ангиласан нь олимпын түүхэнд анх удаа юм. Хятадын хөдөлгөөнт холбоо нь Бээжингийн олимпын хөдөлгөөнт холбооны цорын ганц дэмжигчийн эрхийг авсны дараа, 2008 он болоход Бээжингийн олимпын талбай заал, хэвлэлийн төвийг бүрхэсэн 3G сүлжээ байгуулж, олимпын наадмыг телвиз, радиогоор дамжуулахыг батлах болно гэж мэдэгдэжээ.
Хай Дянь дүүргийн зонхилох олонхи аж ахуйн нэгж нь дунд жижиг аж ахуйн нэгж байдаг. Тэд нар лдимпын хамтран ажиллах түнш буюу хандивлагч бизнисмен болох хүчин чадалгүй боловч хятадад тэргүүний шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх хүчин чадалтай байдаг. Иймээс тэд адил бус хэлбэрээр, адил бус хэмжээгээр шинжлэх ухаан техникийн олимпын байгуулалтад оролцосон байна.
Бээжингийн Куан Шин мэдээлэлийн техникийн компани Шинжлэх ухаан техникийн яамны 2005 оны олимпын тусгай төсөл болох 2008 оны Бээжингийн олимпын талбай заалын гал унтраан авран туслах дижитал төсөлийг хариуцаж, 2008 оны Бээжингийн олимпын 31 талбай заал болон 43 дасгалжуулах талбай тэрчилэн холбогдох тоног төхөөрөмжөд гал унтраан авран туслах дижитал төсөл боловсруулж, туршилтын систем байгуулан өгсөн байна.
Бээжингийн Лиү Хэ Вантүн мэдээлэлийн микэр электрон техникийн компани Бээжин хотын Олимпад чиглэсэн WLAN системийн судалгааны ажилд оролцсон байна. одоо нэгэнт Вань Түн IV чипийг бөнөөр үйлдвэрлэж эхэлсэн байна.
Бээжингийн Фан Жэн программ хангамжын компани Бээжингийн митрогийн 5-р шугамын системийн зураг төлөвлөгөө хийх ажилд оролцсон байна. энэ нь 2008 оны олимпын зам харилцааны чухал төсөл болно.
Бээжингийн олимпын ойртохыг дагалдан хүчин чадалтай аж ахуйн нэгж нь олимпын байгуулалтад оролцох байр сууриа тогтоож, дунд жижиг аж ахуйн нэгж ч олимпын байгуулалтад оролцох боломжтой болж байна. олимпын төрөл бүрийн төсөлд оролцохоор дамжин дунд жижиг аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан техникийн олимпын байгуулалтад оролцох хэмжээ ихээр нэмэгдэх болно.
|