БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга, хатагтай Гү Шю-лянь 2007 оны 4-р сарын 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой, сайн сайхнаар хөгжүүлэхийн төлөө, Монгол улстай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц. Мөнх-оргил тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчидтэй уулзах үе, БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга, хатагтай Гү Шю-лянь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орон дээд хэмжээнд байнга харилцан айлчилж, улс төрийн итгэлцэл нэмэгдэж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбар дахь хэлхээ холбоо, хамтын ажиллагаа улмаар идэвхжиж байна. Монголын талтай хамтаар хоёр талын улс төрийн хүрээнд харилцан итгэлцсэн, газар зүйн талаар ойр дөт, эдийн засгийн талын харилцан нөхвөрлөх давуу талаа цаашид бадруулан, хоёр орны Засгийн газар, парламент, иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой, сайн сайхнаар хөгжүүлэхийн төлөө, Монгол улстай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ц. Мөнх-оргил хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол Хятадын харилцаа урагштай хөгжиж байгаад Монголын тал сэтгэл ханамжтай байгаа бөгөөд олон салбар дахь хоёр талын харилцааг цаашид ахиулахад бэлэн байна гэжээ. /О.Дарамбазар орчуулав.\
|