Хятадын зүүн хойдын Уссури мөрний хөвөөнд амьдардаг Хэ зэ үндэстэн таван мянгаадхан хүн амтай. Энд ойн хөвчит уул нуруу үргэлжлэн угалзран урсах гол мөрөн олонтой болохоор загас агнуурын ажил төрлийг хөгжүүлэхэд маш ашигтай нөхцлийг бүрэлдүүлжээ. Хэ зэчүүд эрт дээр үеэс загас агнуурт маш сонирхолтой, загас агнах явцдаа царсан модны хальсаар хийсэн жижиг завь, загасны арьсаар хийсэн хувцас зэрэг олон гар урлалын бүтээгдэхүүнийг өвлөн залгамжилж ирсэн байна.
Хэй Лүнжян мужийн Сы Пайгийн Хэ зэ үндэстэн төвлөрөн суугаа шянд хол ойрдоо нэртэй уламжлалт гар урлалчин Фү Жаньшян гэдэг хүн бий. Тэрээр Усури мөрний хөвөөнд төрж өссөн царсан модны хальсаар хийсэн жижиг завиар загас агнуур хийж байжээ.
Ийм завийг хийхэд урьдаар голын бургаасаар гол нурууг хөлж, дараа нь царсан модны хальсаар бүрнэ, энэ завь нь усанд дэвтэхгүй хөнгөн авсаархан зэрэг онцлогтой болохоор гүехэн устай газар тор хаяхад их тохирожтой юм гэжээ.
Царсан модны хальсаар завь хийх технологи хэдэн мянган жилийн турш Хэ зэчүүдийн дунд уламжлагдсаар ирсэн түүхтэй. Үүнээс гадна, царсан модны хальс нь зөөлөн, бөх, зүсэхэд хялбархан тул царсан модны хальсаар сагс, авдар, хайрцаг, аяга зэрэг амьдрал үйлдвэрлэлийн хэрэгсэл хийж болно, эдгээр эд хэрэгсэл дээр олон зүйлийн хээ зураг зурж сийлбэл маш нарийн гар урлалын бүтээгдэхүүн болдог.
Өнөө үйлдвэрлэл амьдралын нөхцөл боломж өөрчлөгдөн сайжирснаар Хэ зэчүүдийн эдгээр гар урлалын бүтээгдэхүүн мартагдахад хүрчээ. Фү Жаньшян бол иймэрхүү гар урлалын бүтээгдэхүүнийг хийдэг цөөн хэдэн хүний нэг юм. Энэ гар урлал бол Хэ зэчүүдийн уламжлалт соёл, яасан ч орхиж болохгүй, соёлын энэ уламжлалаа орхивол үндэстний онцлогоо алдах болно гэж тэр бодож явдаг. Олон жилийн турш энэ уламжлал технологио хамгаалахын төлөө Фү Жаньшян шавь авч сургаж ирлээ.
Хорин нэгтэй Юу Зүньтао бол түүний хамгийн сайн шавь мөн. Энэ Хэ зэ залуугийн царсан модны хальсаар хийсэн гоё нарийн гоёл чимэглэлийн сав нь хүүхнүүдэд их таалагдах болжээ.Үүнээс гадна тэр царсан модны хальсаар зураг хийж бүтээдэг, энэ нь хэв хийх, модны хальс эсгэх, наах, гоёлж чимэглэх зэрэг дамжлагатай нарийн чимхлүүр ажил юм. Тэр багшаас гурван жил сураад одоо бие даан ажиллах болсон байна.
Юу Зүньтао өндөр зэргийн дунд сургуулиа төгсөөд ажил олж хийхээр гадна районоор хүрсэн боловч хөгжлийн ирээдүйтэй ажил олж чадаагүй буцаж ирээд Фү Жаньшангаас царсан модны хальсны гар урлалын бүтээгдэхүүн хийх мэргэжлийг сурсан байна. Аялал жуулчлалын үйлс хөгжихийн хирээр жуулчид царсан модны хальсаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүнд сонирхолтой байгааг тэр анзаараад өөрөө нарийн зураг төсөл хийж урлан бүтээж бас дэлгүүр ажиллуулсан байна.
Царсан модны хальсаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүнтэй адилтгавал Хэ зэчүүдийн загасны арьсаар хувцас хийх технологи нь нэн ч сонирхолтой юм. Хэ зэчүүдийн өвөг дээдсийн загасны арьсаар хийсэн хувцас зөөлөн дулаан , ус нэвтрэхгүй байдаг тул хавар намрын цаг өмсөхөд тохиромжтой юм.
Фү Жаньшянгийн дүү Фү Жаньмин загасан арьсны хувцас хийдэг ахмад настнаас хувцас хийх технологийг сурсан юм. Загасны арьсаар хувцас хийхэд 20 гаруй дамжлага хэрэгтэй, юуны өмнө загасны арьсыг шүүдэж, дараа нь эрдэнэ шишийн гурилд хийн элдэж зөөлрүүлнэ.
Фү Жаньмин хэлэхдээ, загасны арьсыг эрдэнэ шишийн гурилд хийн элдэн нухалбал загсны арьс халж элдэж нухлах тутам зөөлөрч давуу шиг болно. Дээр үеийн хүмүүс засгасны арьсаар хувцас өмд оёж өмсдөг гэжээ.
Ах нь царсан модны арьсаар гар урлалын бүтээгдэхүүн хийж, дүү нь загсны арьсаар хувцас хийх эртний технологийг сурч эзэмшснээс хол ойрд нэртэй уламжлалт урлалчин болжээ. Өнөө Хэ зэ үндэстний улам олон залуус гадна районд ажил хийхээр явж, эртний энэ урлагийг цаг зарцуулан сурах хүн цөөн болсноор Хэ зэ үндэстний эртний энэ хоёр төрлийн гар урлал баларч болзошгүй гэж Фү Жаньшян Фү Жаньмин ах дүү хоёр сэтгэл зовох болжээ.
Хэ зэ үндэстний гар урлалын техник технологийг хамгаалахын төлөө Хятадын засгийн газар түүнийг улсын хэмжээний эдийн бус соёлын өвийн жагсаалтад оруулсан байна. Сүүлийн үед Хэ зэчүүдийн төвлөрөн суугаа Сы Пай шянд Хэ зэ үндэстний түүх соёлыг харуулах музей байгуулахаар байна. Фү Жаньшян Фү Жаньмин ах дүү хоёр зураг төслийн ажлыг нь биелүүлнэ. Хэ зэ үндэстний зан үйлийн хүрээлэн байгуулагдвал үндэстний эртний соёл нь өөрийн энэ үед уламжлагдан залгамжлагдах болсонд тэд баяртай байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|