• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-18 16:40:27    
Биеэ сувилах хоёр увидас

CRI

      Биеэ сувилах нэгдүгээр увидас:

      Биеийн тамирын хөдөлгөөн хийх, манай радио телевизийн нэрт ахмад хөтлөгч Чэнь дүэ олон жилийн турш долоо хоног бүр 5-6 төрлийн биеийн тамирын хөдөлгөөн хийхийг хатуу баримталсаар иржээ. Тэрээр бөмбөг тоглох, гүйх, усанд сэлэх зэрэг биеийн тамирын хөдөлгөөнд тун баяртай идэвхтэй оролцдог. "Суух нь хэвтэхээс дээр, зогсох нь суухаас дээр, алхах нь зогсохоос дээр" гэсэн бие махбодийн эрүүл мэндэд тустай маш жирийн үгийг Чэнь дүэ бат цээжилж, тун дөхөмхөн аргаар биеэ чийрэгжүүлэхийг хатуу баримталж байгаа юм.

      Ялангуяа тэрээр гүйж дасгал хийхдээ хэзээд биедээ гүйлтийг тооцох аппарат авч явдаг, хөдөлгөөн хийсний дараа, түүний зүрхний цохилт минут бүр 90 удаа болсон тооцоо аппарат дээр гарч, жирийн үед зүрх нь минут бүр 60 удаа цохилж байснаас бараг 50% нэмэгдсэнийг харуулж байна. Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санаачлагатай яв цав нийцэж байгаа юм.

      Мэргэжилтнүүдийн судалгааны дүнгээс үзвэл, биеийн тамирын хөдөлгөөн хийгээд аятай сайн үр дүнд хүрсэн эсэхийг шалгахад тэр хүний зүрхний цохилт нь минут бүр хэдэн удаа байгаагаар гол үндэслэл болгодог байна. Өрөөр хэлбэл, хөдөлгөөн хийсний дараах зүрхний цохилт нь жирийн үеийнхээсээ 50% түргэн болсоныг зааж байгаа юм. Хэрвээ энэ тооцоонд хүрэхгүй бол сайн үр дүнд хүрч чадахгүй мөртөө үүний эсэргээр хүчилтөрөгчгүй хөдөлгөөн болж, хүний биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

      Биеэ сувилах хоёрдугаар увдис:

      Нам тайван байх, Чэнь дүэ зав чөлөөтэй цагтаа номын өрөөндөө энэ тэр ном сэтгүүлээр оролдоод хэдэн цаг суудаг, заримдаа өөрийн дуулах дуртай дууны аяыг гиншиж байдаг. Түүний номын өрөөн дэх гэрэл зураг, өнгөт гэрэл зураг, диапроектор ялангуяа дурсгалын гэрэл зургууд нь түүнийг бүрмөсөн жаргалдаа ташуурсан чөлөөт ертөнцөд оруулдаг. Энэ үед жирийн цагтаа зүгээр сууж чаддаггүй Чэнь дүэ харин тайвширч сэтгэл амгалан болдог.

      Үнэндээ биеийн тамирын хөдөлгөөн хийх, нам тайван байх хоёр аргаар биеэ сувилах нь шинжлэх ухааны үндэслэлтэй байгаа юм, Хятадын бие махбодийг сувилах уламжлалт арга хэмжээнд хөдөлгөөн хийхийг онцолдог төдийгүй сэтгэл тайван байхыг ч тун их эрхэмлэдэг. "Биеийг сувилахад хөдөлгөөн хийхийг эрхэмлэ, сэтгэлийг засахад тайван байхийг эрхэмлэ" гэдэг нь мөн энэ ёсон буюу. Бие сэтгэл эрүүл байхад өвчин эмгэгийг ялан давах тэнхээ мундахгүй.\Л.Буянтогтох орчуулав\