• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-18 17:55:30    
Хоёрдохь удаагийн баярт учрал

CRI

     Эрхэм хүндэт радио сонсогч болон сүлжээ ашиглагч анд найз нараа, сайн байцнаана уу? Сайхан хаваржиж байна уу?

     Энэ ээлжийн "Захидлын тойм" булангаар танд Монгол улсын Архангай аймгийн Цэцэрлэг хотод нутагтай, Шанхайн гадаад хэлний их сургуульд сурч байгаа оюуан охин Ононтой манай раедакцийн хөтлөгч Алтаннавчийн хйисэн ярилцлагыг сонсгохоор бэлтгэлээ.

     Оюутан охин Онон Баатрын Онон 2 жилийн тэртээ Монгол улсаас Шанхай зорьж явахдаа Бээжингээр дамжин өнгөрсөн юм. Бээжинд хэдхэн цаг байх хугацаанд нь түүний өвөө, манай радиогийн идэвхтэн сонсогч Самданмөнх гуайн найдлагаар тухайн үед нь манай залуу редактор Алтаннавч Бээжингийн төв Вокзалд очиж өөртэй нь уулзаж, манай хамт олонд бичсэн захидал зэргийн очиж авсан байна. Тэр цагт Онон болон Алтаннавч хоёр радиогоор буюу, радио сонсогчоор дамжин танилцсан гэж хэлэхэд илүүдэхгүй байх. 2 жилийн дараа Бээжинд, тэр тусмаа ХОУР-д уулзалдаж байгаадаа тэр хоёр залуу маш их баяртай байна.
Ярилцлаг өгөх үе Онон бидэнд ХОУР-той байнга хэлхээ холбоотой ажиллаж, удаан жилийн турш манай радиогийн нэвтрүүлгийг алдалгүй сонсдог өөрийн өвөөгийнхөө тухайн яриж өгсөн байна.

      Ононгийн өвөөг Д.Самданмөнх гэдэг. Тэрээр ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийн идэвхтэн сонсогч, Монгол улсын Архангай аймгийн Ахмадын хорооны даргаар удаан жил ажиллаж ирсэн хүн. Одоо "Миний радио" сонсогчдын клуб байгуулаад сонсогчдоо зохион байгуулан манйа нэвтрүүлгийг сонсч, манай радиогоос жил бүр сонсогчдынхоо дунд зохион явуулдаг мэдлэгийн уралдаануудад амжилттай оролцож ирснийг энэ ялдамд танд дуулгахад манай редакцийн хамт олон сэтгэл их өндөр байна.

     Хятадын олон улсын радиогийн тухай сэтгэгдэлээ ярих үе Б.Онон, ХОУР-гийн тухай би өвөө болон ааваасаа сонсч байсан. Өнөөдөр өөрийн биерээ радио дээр хүрч ирээд эчнээ танил байсан редакцийн ах эгч нартайгаа танилцаж байгаагаа их азтай явдал гэж үзэж байна. ХОУР нь сонсогчиддоо дэлхий дахины болон Хятадын тухай байнга шинэ шинэ мэдээлэл өгч байна. Би зав чөлөөгөөрөө бас таны вэб сайтыг уншдаг, эчнээ танил Номин эгчтэй мөн имайлаар харилцаж байлаа. Намайг редакци дээр хүрч ирэхэд редакцийн бүх ах эгч нар намайг халуун дотноор хүлээж авлаа, радиогийн хоёрдугаар давхарт дэлгэн тавьсан дэлхийн олон орны сонсогчдоос ирүүлсэн захидал, бэлэг дурсгалын зүйлстэй танилцаад, ХОУР нь үнэхээр том радио мөн болохыг таниж мэдлээ гэж хэлж байлаа. Ингээд Монгол улсын оюутан охин Б.Онон болон залуу редактор Алтаннавч хоёрын хийсэн энэ хөгжилтөй ярилцлагыг та манай нэвтрүүлгээс хүлээн авч сонсох болов уу. \Номин бэлтгэв\