Урьхан хавар ирж, өнгийн цэцэг дэлгэрсэн энэ сайхан улиралд Хятад оронд ирж жуулчлах юм бол Хятадын төв нутгийн Жян ши мужийн Жи ань шяний хөдөө тосгоноор тухалж болох юм. Энд өнөө тухайн нутгийнхны тарималын ажил хөдөлмөрийг үзэж сонирхохын зэрэгцээ луут завийн уралдаан зэрэгд оролцож, хөдөөгийнхний амтат идээ будааг амсаж болно.
Жи ань шяний хөдөө тосгодын дотор Мэй бэй тосгон нь хамгийн их нэртэй юм. Мэй бэй тосгон Жи ань хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг. Ганцхан хавтгай дөрвөлжин км талбайтай. Энэ Мэй бэй тосгоны талбай тун ч бага боловч 800 гаруй жилийн түүхтэй болсон аж. Уг тосгоны захад чандаган чулуугаар сийлсэн цамхаг байдаг. Түүний дээр Мэй бэй гэсэн хоёр ханз сийлээстэй юм. Үүнийг уг тосгоны хаалга гэж хэлж болно.
1 2 3 4
|