Нутаг дэвсгэр: 322463 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар 16 сая 900 мянга. Нийт 69 үндэстэн ястантай, дөрвөн их үндэстний бүлэгт хуваагддаг: Акен үндэстний бүлэг нь нийт хүн амын 42 хувийг, Манди үндэстний бүлэг нь 27 хувийг, Орт үндэстний бүлэг нь 16 хувийг, Кэлү үндэстний бүлэг нь 15 хувийг тус тус эзэлдэг. Бүх үндэстэн нь цөмөөрөө өөрийн үг хэлтэй, ихэнх нутагт үсэг бичиггүй Диүла хэлийг түгээмэл хэрэглэдэг, албаны хэл нь Франц хэл. Оршин суугчдын 38,6 хувь нь Лалын шашин шүтэж, 30,4 хувь нь Христосын шашин шүтэж, 16,7 хувь нь сүсэг бишрэл байхгүй, үлдсэн хэсэг нь балар эртний шашин шүтдэг.
Нийслэл: Улс төрийн нийслэл Ямуссукро, 2004 оны байдлаар 150 мянган хүн амтай. Эдийн засгийн нийслэлнь Абижан, 2004 оны байдлаар гурван сая хүн амтай. 2 – 4-р сардаа хамгийн халуун, дунджаар 24 – 32 хэм. 8-р сардаа хамгийн сэрүүн, дунджаар 22 – 28 хэмтэй. 1983 оны 3-р сарын 12-ны өдөр нйислэлээ Ямуссукрод нүүлгэх шийдвэр гаргсан боловч засгийн газрын байгууллага болон гадаад орнуудоос тус улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрууд мөн Абижанд байсаар байна.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Лаурент Гбагбо, 2000 оны 10-р сарын 26-ны өдөр тушаалд оров. Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 8-р сарын 7-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун хэсэгт оршидог. Баруун тийш Либери болон Гвинейтэй хил нийлэж, хойт зүгтээ Мали, Буркина Фассотой хөршилж, зүүн тийш Ганатай хил залгаж, өмнөш Гвинейн булан хүрч, нийт 550 км урт тэнгисийн эргийн шугамтай. Халуун бүсийн цаг агаартай. Хойт өргөргийн 7-р градусаас өмнөш нутаг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм нь 25 градус, хойт өргөргөөс хойших нутаг нь халуун бүснйи тал хээрийн цаг агаартай, жилийн дундаж агаарын хэм нь өмнөд хэсгээсээ арай өндөр байна.
Дунд зууны үеэд жижиг хаанлаг байгуулагдаж байв. 11-р зуунд Сайнүфчуудын тус орны хойт хэсэгт байгуулсан Гүнгэ хот нь тэр цагтаа Африкийн өмнөд хойт хэсгийн худалдааны төвийн нэг нь болж байжээ. 15-р зууны сүүлийн хагсаас Португали, Голланд, Францын колоничилогчид залгаа залгаагаар цөмрөлт хийв. 1893 онд Францын өөртөө засах колони болов. 1958 оны 12-р сард "Францын хамтын нийгэмлэг"-ийн дотрохи "өөртөө засах бүгд найрамдах улс" болов. 1960 оны 8-р сарны 7-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдсэн боловч мөн "Францын хамтын нийгэмлэг"-ийн дотор үлдэв. 1961 оны 4-р сард "Францын хамтын нийгэмлэг"-ээс ангижирав. \М.Цэцэн бэлэтгэв\
|