• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-19 17:14:06    
Жан Хүймэй болон түүний уран бүтээл

CRI

      Сонсогч та бүхэнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая, би ХОУР-ын хөтлөгч Хүчит байна.Бямба гаригийн хөгжмийн нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар сонсогч та бүхэндээ Хятадынмалдарт дуучин Жан Хүймэйгийн талаар танилцуулахаар бэлдээд байна.Түүний урлагийн нэргийг нь A MEI гэдэг байгаа. Ингээд бид A MEI ийн "牵手" буюу "Гарнаас чинь хөтөлье" цомгийнх нь "Далайг сонсъё" хэмээх нэгэн сайхан дуугаар нь нэвтрүүлэгээ эхэлье.   

     Энэхүү дуунд:

Захидал бичин надад
Өнөө шөнө чи ямар зүүд зүүдэлхийг хүссэнээ хэлээч,
Зүүднээс чинь чамайг үргэлжид сонголтгүй болгож байна уу?
Намайг зовоох нэгэн бодолоос болон бүтэн шөнийн
турш нүдээ анихгүй ээ.

      Яагаад сэтгэлийг минь ойлгосон мөртлөө харин ч ойртохийг үл хүснэ бэ? Гэж дуулдаг байна.

  

     Дуучин A MEI 1972 оны 8-р сарын 9-ний өдөр Тайванд төрсөн. гурван ах, таван дүүтэй өнөр өтгөн сайхан гэр бүлд өсч хүмүүжсэн юм байна. Түүний талаар товчхон танилцуулвал, арслангийн ордных, хар, улаан өнгөнд дуртай, хамгийн хийх дуртай зүйл нь дуу дуулах, хамгийн хайртай амьтан нь нохой юм байна. 1996 онд уран бүтээлийнхээ гарааг эхлэсэн ба анхны цомгоо "姐妹" буюу "Эгч дүүс" гэсэн нэртэйгээр гаргасан юм байна. Анхны цомогийнх нь нилээн олон дуу нь тухайн үедээ сонсогчдын таалалд нийцэж шилдэг дууны жагсаалтуудыг тэргүүлж байсан юм байна. Анхны цомгоо гаргаснаасаа хойш одоог хүртэл нийтдээ 20 орчим цомог гаргаад байгаа юм байна.

  

      Одоо тэгэхээр сонсогч та бүхэндээ түүний "我可以抱你吗" буюу "Чамайг тэвэрч болох уу" хэмээх цомгийнхны "Чамайг тэвэрч болох уу" хэмээх сайхан дууг нь хүргье.

     Энэ дуунд:

Би чамайг тэвэрч болох уу? Хайрт минь,
Намайг мөрийг чинь дэрлэн уйлууллахыг зөвшөөрөөч,
Хэрвээ өнөөдөр бид салах юм бол,
Намайг ханатал минь уйлуулаач,
Би чамайг тэвэрч болох уу? Хайрт минь,
Амаргүй чамайг ингэж нэг дуудхад,
Хэрвээ чи дурамжхан байвал
Би инээсээр чамаас салан одох болноо гэж дуулдаг байнаа.

  

     Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, Бямба гаргийн хөгжмийн нэвтрүүлгийн энэ дугаараараа та бүхэндээ Хятадын алдарт эмэгтэй дуучин Жан Хүймэй болон түүинй уран бүтээлээс сонгож төхөм танилцуулла. Дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай. /Хүчит редакторлон бэлтгэв/