• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-20 15:08:39    
Нэгдүгээр улиралд Хятадын эдийн засаг 11.1 хувиар өсчээ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын эдийн засаг дөрвөн жил дараалан 10 хувиар өсөн үндсэндээ үргэлжлэн түргэн хурдаар нэмэгдэж байна. Нэгдүгээр улиралд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 5 триллион 28 тэрбум 700 сая юаньд хүрч, 11.1 хувиар өссөн байна. Энэ нь 2006 оны мөн үеийнхээс 0.7 фунтээр нэмэгдсэн байна. Хятадын үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Шяо чао 19-ний өдөр Бээжинд үнэлж хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өнөөгийн үйл ажиллагаа тогтвортой хэвээрээ байна. Гэвч юмны үнэ өсч мөнгөний ханш унах бэрхшээл нэмэгдэж байгаа тул хэт өсөх эрсдэл ихэсч байна гэжээ.

      19-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Шяо чао хэлэхдээ, бүртгэлийн тоо баримтаас үзэхэд нэгдүгээр улиралд Хятадын эдийн засгийн нэмэгдэлд шинэ онцлог гарсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, нэгдүгээр улиралд эдийн засаг түргэн нэмэгдсэний шалтгаан нь хөрөнгө оруулалт, хэрэглээ, гадаад эрэлт хэрэгцээ бүр нэмэгдсэнээс болжээ. Нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны хэмжээ өнгөрсөн оныхоосоо 2.1 фунтээр нэмэгдэж, нийгмийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хэмжээ 4 фунтээр буурсан байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ буурахын зэрэгцээ хэрэглээ болон импорт экспортын хэмжээ нэлээд түргэн нэмэгдсэн байна, энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээ буурснаас болж эдийн засгийн нэмэгдлийн хурдыг сааж байсан хүчин зүйлийн эрчийг намдааж, бас эрэлт хэрэгцээг ч нэмэгдүүлсэн байна гэжээ.

      Хятадын эдийн засагт хэт өсөлт гарч байгаа эсэх асуултанд тэрээр хариулж хэлэхдээ, эдийн засгийн хөгжилд хэт өсөлт гарч байна уу үгүй юу гэдгийг нотлоход зөвхөн эдийн засгийн нэмэгдлийн хурдыг үзээд болохгүй, хэрэглээний үнэ болон хангалт зэргийн нийт үзүүлэлтийг ерөнхийд нь үзэх ёстой юм. Өнөө Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн түвшин дээшилж байгаагийн гол шалтгаан нь хүнс тэжээлийн үнэ өссөнөөс болов. Энэ нь үр тарианы нөөц элбэгтэй Хятад оронд их нөлөө болохгүй. Үүний зэрэгцээ Хятадын орон нутгуудын зах зээлийн хэрэглээний бүтээгдхүүний хангалт элбэг байж, эрэлтээ хангаж дийлэхгүй байдал гараагүй. Иймээс ерөнхийд нь авч үзвэл Хятадын эдийн засагт хэт өсөлт гарсан гэж хэлж болохгүй юм гэжээ.

      Хятадын үндэсний статистикийн газрын нийтэлсэн мэдээнээс үзэхэд, нэгдүгээр улиралд Хятадын хот хөдөөгийн ард иргэдийн орлогын нэмэгдлийн хэмжээ нэлээд их байгаагийн дотор тариачдын орлогын нэмэгдлийн хэмжээ сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Үүний улмаас Хятадын ард иргэдийн хэрэглээний зардал нэмэгдэж, нэгдүгээр улирлын бүх нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 2 триллион юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувь орчмоор нэмэгдсэн байна. Гэвч үүний зэргээр нэгдүгээр улиралд нийт иргэдийн хэрэглээний үнийн ерөнхий түвшин ч нэлээд нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар өссөний дотор 3-р сард 3.3 хувиар нэмэгдсэн байна. Энэ тухайд Ли Шяо чао хэлэхдээ, нэгдүгээр улиралд иргэдийн хэрэглээний үнэ өссөн нь голдуу үр тарианы үнэ өссөнөөс болсон юм. Энэхүү хүчин зүйлийг хасвал үнэндээ 1.2 хувиар өссөн, энэ нь өнгөрсөн оныхтой тэнцэж байгаа юм. Олон зүйлийн шалтгаанаас болж, Хятадын барааны үнэ өсч мөнгөний ханш унах дарамт цаашид нэмэгдэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнөө үнэ өсч байгаа нь голдуу хүнсний үнэ өссөнөөс болсон юм. Хэрвээ цаг агаарын шалтгаанаас болж үр тариа болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тогтворгүй байдал гарах юм бол иргэдийн хэрэглээний үнэ өсөн нэмэгдэж мэдэх юм. Энэ жил бид бас эх баялагийн үнийг тогтоох механизмд өөрчлөлт хийнэ. Үүнд ус, байгалийн хий, дулаалга зэргийн үйлчилгээний үнэ ханш нэмэгдэх болно гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/