• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-20 16:20:41    
Бээжингийн олимпийн сайн дурынхныг элсэх ажил Солонгосын оюутдын сонирхолыг татаж байна

CRI

      2008 оны Бээжингийн олимпийн олон төрлийн бэлтгэл ажиллагаа алхам дараатай явагдаж байгаа юм. Үүний дотор сайн дурынхныг элсэх ажил нь зангилааны нэг ажил болно. Бээжингийн олимпийг зохион байгуулах комисс 3-р сарын сүүлчээр гадаадын сайн дурыхныг элсэх ажлыг албан ёсоор эхлүүлж, мөн энэ үеэс Бээжингийн олимпид сонирхолтой гадаадын хүмүүс нэрээ бүртгүүлж болох юм. Бээжингийн багшийн их сургуульд олон гадаадын оюутан 2008 оны олимпид маш их анхаарал хандуулж байна. Тэд өөрийн биеэрээ энэ өргөн чуулганыг сонирхож, үүнд холбогдуулан өөрийн хувь нэмрээ оруулахаар хүсч байгаа юм. Сүүлийн үе манай сурвалжлагч Хятадын ойр хөрш болох БНСУ-ын оюутдаас ярилцлага авсан байна.

      Ким Дейсү энэ жил 27 настай, Хятадад ирээд 6 сар болж байгаа юм. Бээжинд ирж сурхаас өмнө тэрээр Солонгос улсын нэг компанид ажиллаж байжээ. Тэр хэлэхдээ, Бээжинд амьдарч байгаа өдөр бүрд удалгүй болох гэж байгаа олимпийн уур амьсгал мэдрэгдэх юм. Түүний хятад найзын дунд зарим хүн нь 2008 оны бээжингийн олимпид сайн дурынхнаар ажиллахаар өргөдлөө өгсөн юм, тэр бас маш их сонирхолтой байна гэжээ. Ким Дейсү цаашид хэлэхдээ, боломжтой л юм бол сайн дурынхны бүх ажлуудыг хиймээр байна. Сайн дурынхнаар элсэгдэхэд хүрвэл тэмцээний талбайд хүмүүст тусалж, хөтөч болох юм үү өнөөдөр ямар тэмцээнтэй гэдгийг танилцуулах болно. Ийм ажил маш ач холбогдолтой санагдаж байна гэжээ.

      Ким Дейжүтэй нэг ангид сурч байгаа Ли Санюн ч "Хятадын хорхойтон" юм. 2008 оны Бээжингийн олимпийг хэлэхтэй зэрэг тэрээр догдолсон сэтгэлээ дарж яадан байлаа. Тэр хэлэхдээ, би Бээжингийн олимпид нээрэн маш их анхаарал хандуулж байна. Манай Солонгос 1988 онд олимпийн тэмцээнийг зохион байгуулж байсан юм. Тухайн үед би гуравдугаар ангид байжээ. Манай орон Сөүлийн олимпийг зохион явуулсаны дараа нийгэм эдийн засаг зэрэг олон талаар маш их хөгжсөн, мөн Сөүлийн олимпийг зохион байгуулснаар БНСУ-ын дэлхийн нэр хүнд нь маш их дээшилсэн юм. Ийм болохоор Бээжин хот 2008 оны олимпийн наадмыг зохион явуулсны дараа нэн олон орны анхааралд орж, эдийн засаг нь ч түргэн хөгжих нь дамжиггүй гэжээ.