• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-20 16:24:05    
Аж үйлдвэрийн эдийн засгийн хөгжил нь Ань Хуй мужийн тариачидын амьдралыг өөрчилж байна

CRI

      Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бол хятадын төв нутгийн Ань Хуй мужийн тулгуур аж ахуй байж, 70%-ын хүн ам нь хөдөө тосгонд амьдарч байгаа бөгөөд эдийн засгийн нийт хэмжээнд хөдөө аж ахуй тал шахам хувийг эзэлж байгаа юм. гэвч сүүлийн жилүүдэд эндэхийн зарим хөдөө нутаг хувцас хунар, гутал үйлдвэрлэх зэрэг хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлснээс болж, тухайн нутгийн тариачид аж ахуйн нэгжүүдэд ажиллаж тогтвортой орлоготой болж, ажлын чөлөөний соёлын амьдрал нь ч нэн баялаг болж байна.

      Фан Чан Сяны Сүн Цүн сууринд сурвалжлагч нэгэн тариачин айлаар орлоо. Тэднийх хоёр давхар тохилог байшанд амьдардаг байлаа.

      Гэрийн эзнийг нь Жян Тун Минь гэдэг. Энэ жил 59 настай, хөгшин, отгон охинтойгоо дөрвүүл амьдардаг байлаа. Түүний хэлэхээр, тэднийх өнөө 0.2%-д хүрэхгүй га газарт тутрага тариалдаг байлаа. Жил болгон бараг төлөв 1000 гаруй кг тутрагын ургац авдаг байлаа. Үүнээс гадна тэднийх хэдэн тахиа болон нэг гахай тэжээжээ. Ийм болхоор, Жян өвгөний гэр бүлийнхээ хэрэглээг хангахаас гадна зарж мөнгө олох боломжгүй юм байна. Тэгвэл тэднийх энэ сайхан орон сууцыг яаж худалдан авсан бол гэж бодмоор юм. Жян өвгөний танилцуулж байгаагаар, энэ байшинг 2004 онд барьсан юм. тухайн үед худгалж байсан мөнгөө бүгдийг энэ гэр барихад зарцуулсан юм. гэтэл охин хүргэн хоёр маань үйлдвэрт ажиллаад гэр барьсан мөнгө удалгүй дахиад олж авсан юм гэжээ.

      Манай нутагт Жян өвгөний охин хүргэн мэт үйлдвэрт ажиллаж байгаа хүн маш олон байгаа юм байна. Үйлдвэрт ажиллах нь манай энд тийм ч сонин зүйл биш болсон гэж өвгөн жян ам хуурайгүй хуучилж гарлаа. Үейн үеэрээ тариан газартай ноцолдож явдаг хүмүүс өнөөдөр үйлдвэрлэлийн арга хэлбэрээ өөрчилж, амьдралаа өөд нь татаж байгаа юм.