• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-23 15:28:47    
Хувцасны дизайны эчнээгээр сурах анхны төв

CRI

      Хятадын хувцасны дизайны эчнээгээр сурах анхны төв бол 1985 оны 3-р сард Бээжинд байгуулагдсан, Хятадын шинэ загварын хувцасны сэтгүүл болон Японы Соёл, хувцасны дизайны дээд сургуулийн хамтаар байгуулсан Хувцасны дизайны эчнээгээр сурах төв болно. Энэ төв нь Японы Соёл, хувцасны дизайны дээд сургуулийн сургалтын материалыг орчуулан хэрэглэж байжээ. Энэ төвд нэр бүртгүүлэн суралцахад соёлын түвшнээр хязгарлахгүй, эхлэн сурч байгаа хүмүүс нэг жил сурсны дараа өөрөө хувцас эсгэн хийж чадах бүлж, мэргэжлийн хүмүүс нь дизайны болон оёх түвшнээ дээшлүүлдэг байжээ.

      Хувцасны дизайны анхны дээд сургууль: Хятадын хувцасны дизайны анхны дээд сургууль бол 1985 оны 5-р сарын 10-ны өдөр байгуулагдсан Бээжингийн Хувцасны дизайны дээд сургууль болно.

      Хятадын болон гадаадын хамтран байгуулсан анхны их сургууль: Хятадын болон гадаадын хамтран байгуулсан анхны их сургууль бол Хятадын Бловсролын яамны зөвшөөрлөөр 1985 оны 5-р сард Хэнань мужийн Жэнжөү хотод албан ёсоор байгуулагдсан Хуан Хэ их сургууль болно. Энэ их сургуулийг Хэнань мужийн ардын засгийн газар болон Америк нутагтай Хятад удамтай хүн хамтран байгуулсан юм. Энэ их сургууль нь Хятад орныг мандуулж, дөрвийг орчин үеийн хөгжилтэй болгох бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэх зорилгоор, дотоод гадаадын тэргүүний шинжлэх ухаан техник, сургалтын тоног төхөөрөтж болон удирдах аргыг өргөнөөр хүлээн авч, төрөл бүрийн өндөр зиндээны мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэдэг юм. Тус их сургуульд электрон тооцоолон бодох машин болон түүний хэрэглээ, метал бус материал, барилгын ухаан, аж үйлдвэр хийгээд иргэний хэрэглээний барилга, авто зам хийгээд хотын зам, барилгын аж үйлдвэрийн эдийн засгийн удирдлага, гадаад эдийн засаг худалдаа зэрэг мэргэжилтэй бөгөөд Америк судлалын судалгааны газартай юм.

      Үндэстний цөөнхийн үг хэлээр хичээл заасан анхны телевизийн их сургууль: 1979 онд байгуулагдсан Шиньжянгийн Радио телевизийн их сургууль нь 1981 оноос телевизийн сургалтын суваг ажиллуулж, Хятадын үндэстний цөөнхийн үг хэлээр хичээл заасан анхны телевизийн их сургууль болсон байна.

      Төрийн албан хаагч бэлэтгэдэг анхны дээд сургууль: Хятадын төрийн өндөр зэргэллийн болон дунд зэргэллийн албан хаагч бэлэтгэдэг анхны дээд сургууль бол 1988 оны 8-р сард Төрийн зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан Үндэстний Засаг захиргааны дээд сургууль болно. Энэ дээд сургуулийн гол үүрэг бол төрийн албан хаагчдыг өндөр болон дунд зэргийн тушаалд ахихаас өмнө бэлэтгэн хүмүүжүүлэх явдал болно. Үндэстний Засаг захиргааны дээд сургууль нь Төрийн зөвлөлийн шууд удирдлага доор байдаг бөгөөд ажил төрлийн талаар Бдловсролын яам, Боловсон хүчний яам заан жолоддог юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\