• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-23 15:33:23    
ӨМӨЗО-Ы МАЛ АЖ АХУЙН БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВ

CRI

      ӨМӨЗО-ы мал аж ахуйн бүс нутгийг хөгжүүлэх бодлого бол БНХАУ-ын баруун хойт бүс нутгийг эрчимтэй хөгжүүлэх бодлогын үндсэн гол чиглэлийн нэг юм. Энэхүү бодлогын хүрээнд мал аж ахуйг орчин үеийн техник, технологийн эрин үетэй хэрхэн холбох, түүний үр ашгийг оновчтой ашиглах, нүүдлийн аж байдлаас татгалзаж аажмаар суурин амьдралд шилжих арга замыг хэрхэн бий болгох, мал аж ахуйн бүс нутгийн нийгэм-эдийн засгийн тогтолцоо, хүн амын бүтэц, байгалийн нөөц, экологийн орчин болон цөөнхи үндэстэний соёлын цаашдын хөгжлийн хэв шинж, хөгжлийн зүй тогтол ямар байх вэ зэрэг асуудлуудыг шийдвэрлэх учир нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй монгол зэрэг цөөнхи үндэстэнүүдийн хувьд энэхүү бодлого нь эргэлтийн шинж чанартай юм.

      Баруун бүс нутгийг, мөн энэхүү бүс нутагт хамаарагдах ӨМӨЗО-ыг эрчимтэй хөгжүүлэх бодлого бол хятад улсын шинэчлэлийн бодлогын үргэлжлэл, салшгүй нэг хэсгийн хувьд Хятадын нийт хүн амын эрх ашигт нийцсэн байх бөгөөд бүх улсын хэмжээнд эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Нөгөөтэйгүүр энэхүү бодлого нь цөөнхи үндэстэнүүдийн районд хэрэгжих ёстойн хувьд цөөнхи нүдэстэний талаархи бодлогыг өөртөө агуулснаараа онцлог юм. Ийнхүү баруун бүс нутгийн эрчимтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд ӨМӨЗО-ы бэлчээрийн мал аж ахуй бүхий бүс нутгийг хөгжүүлэх аж ахуйн арга барил хөгжлийн загвар, хэв маягийг шинэчлэх зорилтууд тавигдах юм.

      Өнөөгийн Хятадын удирдлага мал аж ахуйн бүс нутгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд юуны өмнө экологи, байгаль орчны нөхцлийг сайжруулах, дан ганц мал аж ахуйг голлон хөгжүүлэхээс татгалзаж, тухайн бүс нутгийг олон талаар иж бүрнээр нь хөгжүүлэх хандлагатай байна. Энэ нь ӨМӨЗО-ы мал аж ахуйн салбар тодорхой бэрхшээлтэй тулгарч байгаатай холбоотой юм. Юуны өмнө бэлчээрийн цөлжилт хийгаад экологийн орчин маш ихээр бохирдсон, Өвөр Монголын бэлчээрийн 90 орчим хувь нь даац нь хэтэрсэн ба цаашдаа малын тоо толгойг үргэлжлүүлэн өсгөх бололцоогүй болоод байгаатай ихээхэн холбоотой юм.

      Бэлчээр нутаг цөлжих болсон шалтгааныг Хятадын эрдэмтэд доорхи 4 хүчин зүйлээр тайлбарлаж байна.

      1, Ашиг орлогын хойноос хөөцөлдөж малын тоо толгойг хэт өсгөж, бэлчээрийн даацыг хэтрүүлсэн

      2,ӨМӨЗО-ы хүн амын тоо эрс өсч, бэлчээрийн мал аж ахуйн боломжийг хэтрүүлэн ашигласан

      3,Бэлчээр нутгийг дахин сэргээх асуудлыг орхигдуулсан

      4, 60-70 оны үед их хэмжээний (976 мяаган га) газар хагалж тариа тарьсан. (Гэтэл 10 мянган гектар газар хагалахад орчин тойронд нь 30 мянган га газар цөлждөг байна )

      Бэлчээрийн мал аж ахуй өөрийн гэсэн зүй тогтолтой, хязгаарлагдмал нөөц бололцоотой учир бэлчээрийн мал аж ахуйг ӨМӨЗО-ы эдийн засгийн цорын ганц үндэс болгох нь учир дутагдалтай хэмээн үзэж байна.

      Ийнхүү байгалийн бэлчээрийн ихэнхи хэсэг нь цөлжсөн, хиймэл ногоон бүс бэлчээрийн 1 хувийг ч эзэлж чадахгүй байгаа, хөрөнгө оруулалт харьцангуй бага байгаа нөхцөлд "элсийг зайлуулж өвс ургуулах" замаар мал аж ахуйг хөгжүүлж харьцангуй богино хугацаанд бэлчээрийн мал аж ахуйг "ард олныг чинээлэгжүүлж, хоол хүнсээр хангах" түвшинд хөгжүүлэх зорилт бол ӨМӨЗО-ы ихэнхи нутагт бололцоогүй гэж үзэж байна.